Би~* Намайг Сэхүнд захиа өгөх боломжийг нээж өгөөч. Хэрвээ хүсэл биелүүлдэг шидтэн байдаг бол миний энэхүү бяцхан хүслийг минь сонсон биелүүлж тус болооч??*
Гээд гүн санаа алдан сууж байтал полкон дээр юм дугарах шиг болов…..
Би~Ю-юу байсан бэ? *цочих*
Гайхсаар чимээгүйхэн гэтэн очиж хартал тагтаа байсан байв. Гэхдээ цав цагаан тагтаа, хамгийн гол нь надаас ер үргэсэнгүй. Яг хажууд нь шахуу оччихоод байхад л бараг өөдөөс инээх нь холгүй л харна. Гараа сунгасаар толгойд нь аажуухан хүрч илсэн ч үргэсэнгүй, бүр гэрийн тэжээвэр амьтан шиг өөдөөс толгойгоо гэлжийлгэх нь аймар ч юм шиг, хөөрхөн ч юм шиг. Гялс өрөөндөө орон өдөр дэлгүүрээс авсан талхаа цүнхнээсээ аван гараад иртэл явчихсан байв.
Гомдмоор ч юм шиг болоод буцаж орон усанд орж тайвширчихаад орон дээрээ тэрийн хэвтээд яаж захиагаа өгөх талаараа бодон хэвтэж байгаад унтчихсан байв. Шинэ 7 хоног эхэлж гудамжаар дүүрэн хүмүүс ажилруугаа яарцгаана. Би ч гэсэн хэдийн дасал болсон замаар сургуульруугаа хурдан хурдан алхална. Сургуулийн хашаагаар ортол үүдэнд зогсох хэсэг цэнхэр бүчтэй сурагчид орж ирсэн хүүхдүүдийг *арын талбайруу явна уу?!*Гэж байв. Би ч хэрэгт дуртайюм болохоор арын талбайруу яваад очтол аймар олон хүүхдүүд байх ба тэнд тайз зассан байв. Гайхан зогсож байтал тайзны хажуу талаас нэг өндөр хар хослолтой, залуу гэх нь хаашаа юм нэг хүн гарч ирсэнээ
?~ ЗААА сайн байцгаана уу? Сурагчид аа! Би ЧҮ ЖОН их сургуулийн захирал У Таехун байна. Сургууль орж эхлээд бараг 7 хоног өнгөрчихөөд байхад өөрийгөө танилцуулж сургуулийн нээлтийг хийж байгаад хүлцэл өчье. Гэсээр инээмсэглэлээ
Би~*Намайг л битгий аав нь биш гэчихвий гэсэн шиг гаднах дүр төрх болон нэр нь хүртэл адилхан байх гэж????*
Таехун зах~ Манай сургуульд тэнцэж чадсан та бүхэнд баяр хүргэе. Энэ жилд урьдний жилүүдээс илүү их сурагчид тэнцэж орж ирж чадсан болохоор анхдагч жилдээ манай сургуулиас ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ зохион байгуулах гэж байна!
Бүгд~ВҮҮҮХҮҮҮҮ, ААААААААА ЗАХИРЛАА ТА ШҮҮ, ТИЙМЭЭЭ ЕЭЭЭЭЭЭЭЭ гэж сурагчид бөөн бөөнөөрөө шуугилдан орилно.
Таехун зах~ ЗАЗА ТАЙВШИРЦГАА!! Тэгээд ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ энэ 5-дахь өдөр болох болохоор та бүхэн эртнээс өөрсдийгөө бэлдсэн нь дээр байх. Бүх төлбөр тооцоо, идэж уух зүйлс, явах унаа болон ӨДӨРЛӨГ болох газрыг сургуулийн зүгээс зохицуулах болохоор та бүхэн илүү дутуу зүйлд санаа зоволгүй зөвхөн өөрсдийгөө бэлдээд ирэхэд л болно. За тэгээд нэмэлт мэдээллийг сургуулийн мэдээллийн булангаас харна биз. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 30 минутын дараа 2-р паар орох болно
Хүүхдүүд шуугилдан бүгд л мэдээллийн самбарлуу яарцгаана?! Юундаа яардаг байна аа? Өнөөдрөөс гадна цаана нь бүхэл бүтэн 4 өдөр байхад хммм? Тэрнээс гадна анхдагч жилдээ ТАНИЛЦАХ ӨДӨРЛӨГ болж байна гэж байна шдэээ?? ВҮҮҮХҮҮ би ямар азтай байна аа? Гэх бодлыг минь
1?~ Ямар гоё вэээ??? Чи юу өмсөх гэж байна?
2?~ Орой ээжтэй ярилцаж байгаад сонгоно доо?!
1?~За хувцас яах вээ болох биз. Хамгийн гол нь захирлын хүү ирэх болов уу?
2?~ Харин л дээ???
Гэх охидын яриа таслав
Би~*Нээрээ юу өмсөнө өө? Зааз Жин А эгчтэй хувцасаа сонгочих юм чинь*гэж инээд алдсаарцаашаа алхаж байтал гэнэт саяны 2 охины хэлдэг*захирлын хүү ирэх болов уу?*Гэдэг үг толгойд оржирэн НЭЭЭЭРЭЭЭЭ СЭХҮН ИРЭХ БОЛОВ УУ????? Гээд тэрүүгээр нэг орилчихлоо
Амаа даран эргэн тойрноо хараад санаа амран энд аз болж надаас өөр хүн үлдээгүй байлаа :’) гэж бодтол
Мика~ Хаха хөөрхий охин овоо нэрийг нь олоод мэдчихсэн байх шив дээ? *Ёжтой инээх*
Мира~ Их мөрөөдөж байх шив? Ирсэн ч чамайг тоохгүй л байхдаагэсээр муухай хялалзахаар нь
Би~ЯААА! Та 2 бид 2-л ихэр гэсэн шиг битгий адилхан утгагүй юм ярьцгаагаад бай! Ихэр гэхээрээ л бас ихэр тархитай байдаг юмуу??? Харин хэнийг нь тоохгүй бол доо? Яахав яахав гээд байсан чинь мэндийн зөрүүчгүй хэрүүл хийж явах шив!! Үхмээр байна уу?? Уурлан гараа далайхад
Мира~М-Мика явъя аа? Б-би чамд энэ охин яав ч эрүүл биш гэж хэлсэн шдээ гээд нөгөөдхөө гарнаас татлаа
Мика~ БАЙЖ БАЙ МИРА!! Энэ муугаас одоо айх уу? За яахав үзье л даа?? Хэнийг нь тоох нь уу? Харжил байя гэж нөгөө л нэг улиг болсон ёжтой тэнэг харцаараа хялалзаад яваад өглөө
Би~МУАХАХА э-энэ одоо юу вэ? Тэр нэг юмаа харамлаад байгаа ухаантай юм байх даа?? Бүр хөх инээд хүрчихлээ байна? Сая ямар муухан хошин шогоос дээр юм үзчихэв ээ?!
Тэнэг юм шиг тэнд ганцаараа инээн зогсож байгаад хичээлдээ суухаар явав. Хичээл дээр ерөөсөө тогтож суусангүй. *Танилцах өдөрлөг дээр захиагаа өгөх үү байх уу? Өгье гэж бодоход ирэх болов уу? Өнөөдөр ер харагдсангүй? Хаачсан юм бол?*гэх элдвийнасуулт өөрөөсөө асуусаар байгаад хичээл дуусч. Би гэж нэг юм бодлогширсоор сургуулиас гаран алхаж байтал хэн нэгэн толгойд уут шиг юм углан ам дарсаар машинд суулгачих шиг болов??????
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomanceШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺