Би~ *энэ нэг юм чинь одоо яачихсан юм бол доо? Их зангийн хүүдий гэж бодтол үгүй байж ээ?*
Буцаж очин түүний хажууд чимээгүйхэн л доорх хөгжилтэй үйл явдлыг харан зогслоо
Үе үе түүнийг нүднийхээ булангаар ажиглана. Халуухан харагдуулах бага зэргийн гельдэж янзалсан хар үс, өөгүй цас шиг цагаан царай, жирийсэн хөмсөг, давхраатай нүдний хажуугаар жигтэйхэн урт сормуус, нээх хөөрхөн зохьчихсон хамар хамгийн гол нь энэ бүгдээс тодрон гарч ирэх улаан ягаан өнгөтэй цэлцэгнүүр шиг зөөлөн харагдах уруул. Яагаад ч юм түүний энэ нууцлаг мөртлөө төгс харагдах зүйлсээс нүдээ салгаж үл чадна. Урьд нь түүнийг ойроос ингэж удаан харж байгаагүй болохоор бага зэрэг сандрана. Гэнэт өчигдөрийн Ёол-ын гэнэтийн мөртлөө халуухан үнсэлт нүдэнд харагдан, Ёол-ын оронд Сэхүн-г байна гэж төсөөлөн инээгээд зогсож байтал
Сэхүн~ Ширтэж дуусаагүй юу? Би яг цоорох нь?
Түүнийг ингэж хэлэхтэй зэрэгцэн өөрийнхөө бодож буй зүйлээс ичин хацар минь аймшигтай халуу төөнөн түүнд энэ байдлаа мэдэгдүүлэхгүй гэсэндээ худлаа доошоо харан шанаагаа тулан зогсов.
Сэхүн~ Баригдчихлаа мангар аа *уруулаа зүүн гарын эрхий хуруугаараа зүүнээс баруун тийш зөөлөн арчлаа*
А-айн? бодол уншдаг юм байх даа? Айсан хүнд аргал хөдлөнө гэгчээр би л ийм юм бодсон болохоор ингэж бодоод байх шиг байна. Тэрнээс биш бодол уншдаг хүн гэж хаана байхав* гэж өөрийгөө тайвшруулан аль болох тайвнаар.
Би~ 1-т би мангар биш!
2-т юу баригдсан гэж?
Сэхүн~ Чамайг ухаан мэдрэлгүй миний уруулруу гөлрөөд инээгээд байхаар чинь мэдээгүй гэж бодож байна уу? Чи надтай үнсэлцэж байна гэж төсөөлөөгүй гэж үү? *нүдээ онийлгон инээх*
Би~ *Тэр миний бодлыг уншчихаж одоо яана аа??*
Би ч юу гэж хэлэхээ мэдэхгүй дэмий л өөдөөс нь гөлрөнө. Би нөхцөл байдлыг гараасаа алдаж харин тэр нөхцөл байдлыг гартаа аван өөдөөс инээсээр бага багаар дөхнө. Би ухарсаар хананд тултал тэр толгойн тушаа хананд тулан надруу улам ойртоно. Би дэндүү тугамдан *Энэ юу болохыг мэдэж байна?! Ёол яг ийм байдлаар надруу дөхсөөр уруул дээр минь үнссэн. Тийм ээ Ёол түүнээс Ёол-н талаар асууя*. Яг үнсдэгийн даваан дээр би түүний уруул дээр долоовор хуруугаараа зөөлөн дарж
Би~ Н-нөгөө чи Чанёол-г таних уу? Пак Чанёол? Худлаа инээмсэглэн сандарлаа нууна
Сэхүн~ зогтусан миний нүдрүү нухацтай харан Хэн юм? Гэхээр нь
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomansШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺