Өнөөдөр хагас-сайн тэгсэн ч өчигдөр бараг 4 гэж унтсан болохоор дахиад жаахан унтаж байгаад бараг 16 цаг гэж бослоо. Хийх юм олдохгүй дэмий байж байтал хонх дуугарав.
Жаахан гайхаад Жин А эгчийг юм болов уу? Үгүй байлтай гэж бодон дурангаар хартал хүн байсангүй. Хүүхдүүд тоглож дээ гэж бодсоор эргэж алхтал дахиад хонх дуургав. Энэ удаа барьж авах санаатай эргэж харан хүчтэй хаалгаа онгойлготол өөдөөс Ёол малийгаад зогсож байв. Цочсондоо бөгсөөрөө хойшоо уначихав. Тэр сандран миний гарнаас татаж босгоод
Ёол~ У-уучлаарай. Ийм юм болно гэж бодсонгүй, өвдсөн байхдаа *гэм хийсэн хүүхдийн царай*
Би~ Ё-ёооё.. за зүгээр дээ. Угаасаа чамайг ийм царай гаргаад байхаар чинь яаж ч чадахгүйгээс хойш. Ороод сууж бай, би хоолны юм олоод ирье гэж дуртай дургүй түүнээр татуулан босож гадуур хувцасаа өмслөө
Ёол~ Ө-өө зүгээр дээ. Би харин амралтын өдөр болохоор чам дээр зочилдог юм бил үү? гэж бодоод бялуу бас тахиа болон бас бус хачир авчирсан гээд тортой юмаа өргөн сэгсчилээ
Би~ Зочилох гэнэ шүү!? Өчигдөр ирчихээд
Инээмсэглэн түүнтэй гал тогоо орон уух юм бэлдээд түүний авчирсан юмнаас идлээ *үнэндээ аймар өлсөж байна T^T*
Ёол~ За тэгээд? Өчигдөр ямархуу байв даа?
Би~ амнаморыбхсгмимыб
Ёол~ А-аан гоё байсан гэж үү? *санаа зовсон байртай харах*
Би~ атирысырхсышмббимрх *толгой дохих*
Ёол~ Их өлссөн байсан бололтой? Тэнд юм идэлгүй юу хийдэг байна аа?
Гэнэт өчигдөрийн болсон зүйлс нүдэнд үзэгдэн хахаж цацаад Ёол руу тургичихав. Тэр хэсэг хөдөлгөөнгүй сууснаа, хахаж цацан ханиалгах надад ус өгөн 00 орлоо. Уснаас хэд том балган арай гайгүй болоод
Би~ Яана аа? Ямар ичиж үхмээр юм бэ? Энэ 2 найз намайг нийлж байгаад нэг л өдөр зүрхээр явуулах байх аа?
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomanceШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺