💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 23-р хэсэг

308 24 0
                                    

Харин өглөө сэрүүлэгний ядаргаатай дуугаар биш Лухан гэх шидтэний уярмаар сайхан хоолойнд сэрж эрч хүч болон догдлолоор дүүрэн хүн сургууль дээр очтол Мира Мика 2 нэг л чухал бас муу мэдээ дуулгах гэж буй мэт царайтай надруу ирлээ.

Би эрт ирсэн болохоор тэр 2-той сургуулийн арын талбайд байрлах сааданд суун

Би~Я-яасан бэ? Ямар нэгэн зүйл болоо юу? Гэж хэлэн тэр 2-с асуулт нэхсэн харцаар хартал

Мика~Харин Сэхүн уржигдар Америк явсан гэнэ ээ. Ямар шалтгаантай болохыг нь мэдэхгүй юм

Мира~ Бид 2 саяхан л мэдлээ. Чи сэтгэлээр унах хэрэггүй шүү. Чамд бид 2 байна. 3-лаа яагаад явсан шалтгааныг нь олж болно шдээ Jхүсвэл бид 2

Надад үнэндээ л хэлэх үг олдсонгүй. Энэ үгийг сонсоод зүрхээр минь хатгуулж, нүд харанхуйлаад л явчих шиг болов. Одоо надад үнэхээр найдвар үлдээгүй гэж үү? Би яавал дээр вэ? Мэдээж тийм том хүний хүүхэд болохоор мэдээлэл нь маш нууцлагдмал байдаг. Бараг энэ зэрэгтээ юм олж мэдсэн нь их юм. Тэгэхээр эцсийн найдвар Лухан боллоо. Түүний шидийг бүрэн сэргэтэл нь хүлээх хэрэгтэй.

Би~Б-би зүгээр дээ. За хонх дуугарах нь байна орцгооё.

Гээд босон алхтал тэр 2 хэсэг гайхан сууснаа араас даган намайг ангид оруулж өгчихөөд ангируугаа явлаа. Ангид нэг л хачин уур амьсгал угтан авлаа. Анхнаасаа л аятайхан байсан биш, Сэхүн-ий явсан талаар сонссон бололтой энэ тэндээс хүүхдүүд надруу харан шивнэлдэнэ. Өнөөдөр хичээлдээ ч анхааралтай суусангүй элдэв бодол толгойд эргэлдэнэ. Сэхүн-ий хувьд бол Луханыг хүлээхээс өөр аргагүй боллоо. Харин Ёол-д өөрөө очиж уучлалт гуйх боломж байна. Би гэмгүй түүнд арай л ширүүн хандсан шдээ. Тараад бялууны газар очино оо гэж бодон суутал хонх дуугарч би ч яаран гарлаа. Яагаад ч юм зүрх хурдан хурдан цохилж өнөөх бардам аймшиггүй Чан Сэ Хи алга болж хулчгар бас зориггүй Чан Сэ Хи гарч ирнэ. Хөлөө зөөж ядан итгэлгүйхэн бялууны газар иртэл шал өөр зүйл угтав.

Би~А-айн? Чихэрний дэлгүүр гэнэ үү?

Гайхан дотогш ортол нэгэн нас тогтсон эгч угтав.

Би~Н-нөгөө эгчээ? Хуучин бялууны дэлгүүр хаачсан юм? Гээд итгэлгүйхэн асуутал

Эгч~Нүүсэн шдээ гээд инээмсэглэв

Би~Хаашаа нүүснийг нь мэдэхгүй биз?

Эгч~Тэрийг сайн мэдэхгүй байна аа

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now