Гэж сулхан шивнээд намайг хариу хэлэхийн завдалгүй эцсийн амьсгалаа аван зөөлөн гаргаад инээмсэглэсэн чигтээ чимээгүй болов. Ордонг хэсэг чимээгүй байдал ноёрхон
Би~ Л…Лухан аа?? ЛУХАНАААААА???!!!!!!!!!!!!
Гэх миний цөхөрч айсан хоолой чимээгүй байдлыг эвдэн цуурайтна
Болсон явдал Лухан-ы талаас
Түүнийгээ анх удаа зориглон үнсэхэд амьдралдаа мэдэрч үзээгүй тэр гайхалтай үгээр хэлэмгүй мэдрэмжийг мэдрэн хамт тэврэлдэн хэвтлээ. Шөнө дунд босон шидтэний хааны ордонруу явлаа. Аав болох Крис намайг хэтэрхий сайхан сэтгэлтэй болохоор шидээ хэмжээнээсээ их хэрэглэдэг хэрвээ ингэсээр байх юм болбие минь муудаж намайг дахиж хэзээ ч шидээ ашиглаж чадахааргүй болж улмаар үхэлд хүргэж болзошгүй гэж хэлэн ханхүүгын хүчийг минь багасгасан болохоор сүүлийн удаа гэж хэлэн хүчээ эргүүлэн аваад Сэхүн-ийг амьлуулах санаа өвөртлөн явна.
Ордонд очин ааваас чадах чинээгээрээ гуйсан ч гэсэн аав минь үл зөвшөөрөн хаалгаа тас хийн хаах нь тэр. Аав минь хэдий хатуу хүйтэн хүнч гэсэн хүүгээ маш их хайрлан хамгаалж санаа зовдог хүн, ингэх нь ч зүй ёсны хэрэг. Гэхдээ уучлаарай ааваа надад үүнийг хийхээс өөр сонголт та надад үлдээсэнгүй. Би хайртай хүнийхээ төлөө үхэхэд ч бэлэн байна, яг та ээжийг аварсан шиг гэж амандаа дуулдах төдий шивнэн ордныг орхин явж түүнтэйгээ ирж байсан модны доор ирэн завилан сууж үлдсэн бүх хүчээ шавхан зүрхэндээ цуглуулж нүүрэндээ инээмсэглэл тодруулан
Лухан~ Сэ Хи хэдий хэсэгхэн хугацаанд чамтайгаа хамт байсан ч гэсэн надад үнэхээр их аз жаргал бэлэглэж чадсан чамдаа баярлалаа. Харин чинийхээ төлөө хийж чадах эцсийн зүйл минь энэ хүрээд төгсөж байх шиг байна. Намайг мартаад аз жаргалтай амьдраарай
Гэж хэлэн нүдээ анихад нүднээс минь хайр харууслын нулимс хацар даган урсана. *Шидтэн ч гэсэн уйлдаг юм байнаL* Бүх хүчээ хуримтлуулж дууссан болохоор энэ бүгдийг Сэхүн-ий зүрхрүү амьдралыг тэтгэгч хэдэн зуун мянган тоосонцор болгон хийсгэж эцсээ хүртэл түүнийгээ нүдэндээ дүрслэн харсаар зүрхны минь цохилт удааширч байгааг мэдрэн газар уналаа.
Миний талаас
Үгүй ээ үгүй тэр минь үхэх ёсгүй. Би чамайг хичнээн удаан хүлээсэн билээ дээ.
Би~Сэр!! Сэр гэж байна Ши Лухан!! Чи надтай үүрд хамт байна гэж хэлээ биз дээ? Дахиж намайг ганцааранг минь орхихгүй гэж хэлсэн биз дээ???? Амлалтаа биелүүл гэж байна муу худалч амьтан минь.Чи миний хүсэл биелүүлэгч шидтэн биз дээ?? Тийм их шалгуур даван над дээр ирчихээд ийм амархан яваад өгчихөж болохгүй биз дээ?? Намайг хайрласны минь төлөөсийг төлөхийн завдалгүй ингээд хар амиа бодоод явчихаж болохгүй биз дээ, би хүнд өртэй байх дургүй СЭРЭЭЧ гэж байна!!!!!!!!!! >.<
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomanceШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺