Эхний цаг мат байсан болохоор хичээлдээ нээх анхаарсангүй, захиагаа бодсоор л. Угаасаа мат нтрдээ сайн ч нээх дуртай биш болохоор тоосонгүй. Ашгүй эхний цаг завсарлан ангиас гарах гэтэл нөгөөх чинь явж байдаг байгаа.
Яагаад ч юм харангуутаа нуугдчихав.
Би~*хөөе Чан Сэ Хи тайван бай! Чи ямар сэтгэлээ илчлэх гэж байгаа биш, энэ чинь зүгээр л талархлийн захиа тиймээс олон юм бодолгүй очоод өг тэгээд л болоо. Хамгийн гол нь тайван бас зоригтой
Гээд өөрийгөө зоригжуулаад ангиас гартал нөгөөх чинь цаад шатаар доошоо буух гэж байхаар нь араас нь очоод дуудах гэтэл баахан охидууд СЭХҮН УБА гээд чихний хэнгэрэг хагартал орилоод намайг чинь дайрч алчих шахаад бөөн юм болов.
Яаж ийм олон охидийн өмнө захиагаа өгхөв дээ гээд бүтэлгүйтээд гарч хоололчихоод тэр өдрийн хичээлээ дуусган гэртээ эртхэн хариад захиагаа хэрхэн өгөх төлөвлөгөөнүүдээ боловсруулж эхлэв.
Би~Эйш өнөөдөр А төлөвлөгөө нурах шив тэгвэл Б төлөвлөгөөгөө зохиохоос
гээд ганцхан Б гэлтгүй захиа өгч болох хувилбаруудийг бодож байгаад хэд хэдэн төлөвлөгөө зохиов. Ажлын 7 хоног эхэлчихсэн болохоор Жин А эгчийн ажил эхэлчихсэн гэсэн үг тиймээс давхар давхар ажлуудаа хийгээд мөд ирэхгүй. Тийм болохоор эртхэн хоолоо хийчихээд Б төлөвлөгөөгөө улам боловсронгуй болгов.
МАРГААШ НЬ
Б төлөвлөгөө
Захиагаа номон завсар хийчихээд цайны газар суух Сэхүний хажуугаар гарахдаа худлаа юмаа унагаачихлаа гээд яг өгдөгийн даваан дээр охидийн шуурганд өртөөд захиагаа унагаачихав. Арай хийн унасан захиагаа шүүрч аваад тэндээс амьд гарсандаа баярлав.
В төлөвлөгөө
Өөрөө өгч чадахгүйгээ мэдээд Ёол-ийг очиж гуйлаа. Мэдээж эхлээд гайхаж байсан ч ятгасаар байгаад зөвшөөрүүлж чадав. Тэгээд сургууль дээрээ дагуулж очтол Сэхүн ашгүй яг сургуульруу орж байхаар нь Ёол-д захиагаа өгөөд амжилт гээд араас нь оруулаад өөрөө сургуулийн гадаа хүлээж зогстол удалгүй Ёол захиагаа барин хар хурдаараа гүйсээр гарч ирэв. Би гайхаад зогсож байтал хажуугаар зөрөхдөө
Ёол~А-А-АМЬ АА-АВРААРАЙ
Орилж бас амьсгаатсаар хажуугаар хар хурдаарай гүйхээр нь араас нь бүр гайхаад зогсож байтал баахан охидууд ардаас нь гүйлдэж
Охидууд~ ХӨӨРХӨН УБА ХҮЛЭЭЖ БАЙ Л ДАА
Гэж орилолдсоор араас нь дагаад гүйлдэцгээв
Г төлөвлөгөө
Дахин Ёол-ийг гуйлаа. Гэхдээ энэ удаа маск зүүлгэсэн л дээ. Тэгээд сургуульруу явж байтал Сэхүн сургуулийн хашааруу орж байхаар нь Ёол-ийг амжилт гээд оруулаад зогсож байтал бас л захиагаа барин хар хурдаараа гүйсээр гарч ирэв үү үгүй юу нөгөө хамгаалагч ах
Хамгаалагч~ АА муу гаж донтон ингээд чи захиа өгөх нэрийдлээр охидууд айлгаж ичээ
Гээд араас нь лааз чулуудаж гарав*Хөөрхий минь өвдсөн байхдаа*
Д төлөвлөгөө
Хөөрхий муу Ёол-ийгоо дахиад л гуйлаа. Гэхдээ энэ удаа хичээл тарсаны дараа дуудаад бид 2 Сэхүн-ийг сургуулийн гадаа хүлээв. Аз болж удаан хүлээлгэсэнгүй гараад ирэхээр нь заншил ёсоороо амжилт гээд явуулав. Яг өгдөгийн даваан дээр гай газар доороос гэгчээр тэрүүгээр өнгөрч явсан хэдэн охидууд
Охидууд
1?~ яана аа энэ одоо захиа барьчихсан явж байна уу даа?
2?~ тийм л байна! Арай энэ захиагаа тэр залууд өгөх гэж байгаа юм биш биз дээ??
3?~ Хүүе ээ. Энэ залуу чинь нөгөө юу юм биш үү? *ижил хүйстэн*
1?~ За чшшш сонсчихлоо байна.
2?~ Амаараа хэлж чадахгүй болохоороо захиа бичиж өгч байгаа юм байна *жуумалзах*
3?~ Юун ч армаанчик юмдээ *чанга инээлдэх*
Ёол үүнийг сонсчихоод ичиж бас санаа нь зовсондоо цаашаа гүйгээд явчихав
Е төлөвлөгөө
Энэ удаа Ёол-ийгоо золиосонд явуулахаа болиод бид 2 захиа өгөх төлөвлөгөөгөө түр хойшлуулан хажуугаар өнгөрч явсан жаахан охинийг мөнгө өгч гуйгаад Сэхүн-ий дугаарыг авхуулахаар явуулав. Тэгээд хамтдаа буланд нууцаар хараад зогсож байтал өнөөх жаахан охин очоод нилээн юм ярьж байх шиг байна гэр хуруу нь сарвалзаад л. Сэхүн нөгөө охинийг жаахан болохоор нь өхөөрдөөд дугаараа өгч байх шиг байна аа. Бид 2 алга хавсран ингэж нэг юм төлөвлөгөө бүтлээ гэтэл нөгөө охин гүйж ирсэнээ
Охин~ Тэр ах дэндүү царайлаг байсан болохоор дугаарийг нь би өөртөө үлдээлээ
Гээд шоконд ортол хэлчихээд бид 2-т үг хэлэх ч зав олголгүй годхийн гүйгээд явчихав
Хамаг төлөвлөгөө ч бүтэлгүйтлээ хөөрхий Ёол-ийгоо ч өрөвдөөд баярласан талархсанаа хэлээд гэрийн зүг урамгүйхэн алхав. Төлөвлөгөө болгон дээр нэг өдөр болсон гэж бодохоор захиа бичсэнээс хойш нийт аль хэдийн 6 өдөр өнгөрчээ. Гэртээ ирэн хувцасаа солиод өрөөндөө орон, орон дээрээ гараад цонхруу харан суутал нар жаргаж байлаа. Нүдээ анин бодлоо чөлөөлж
Би~*Намайг Сэхүнд захиа өгөх боломжийг нээж өгөөч. Хэрвээ хүсэл биелүүлдэг шидтэн байдаг бол миний энэхүү бяцхан хүслийг минь сонсон биелүүлж тус болооч??*
Гүн санаа алдан сууж байтал полкон дээр юм дугарах шиг болов…..
Би~Ю-юу байсан бэ? *цочих*
YOU ARE READING
ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXO
RomanceШидтэн байдаг гэдэгт итгэдэг үү? Тэр тусмаа хүсэл биелүүлдэг ☺