💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 ТӨГСГӨЛИЙН 27-р хэсэг

719 47 13
                                    

Салхи салхилаж цэцэгсийн үнэр үл ялиг үнэртэхтэй хамт СЭХИ гэх хэн нэгний танил хоолой намайг дуудах шиг сонсогдоно. Нүд минь бүрэлзэж тэр хүний хоолой наана цаана сонсогдож эцэстээ юу ч харагдаж сонсогдож бас үнэртэхээ болив. БИ ҮХЧИХ ШИГ БОЛЛОО.

~~Цэцгийн мандал дундуур хэн нэгэнтэй хөөцөлдөж тоглоно. Бид их л аз жаргалтай байлаа. Гэнэт тэр алга болон тэнгэр дуугарч бороо орж эхлэн би маш их дааран түүний нэрийг хичнээн их дуудсан ч тэр ор сураггүй алга болсон байв. Яах учираа олохгүй тэндээ сөхрөн сууж уйлж эхэлтэл хэн нэгэн дэргэд минь ирж зогсоход бороо над дээр дусахгүй байлаа. Гайхан дээшээ хартал тэр минь миний өөдөөс инээмсэглэн шүхэр барин зогсоно~~

Усан хулгана болтлоо хөлөрсөөр сэртэл би өрөөндөө хэвтэж байв. Хэсэг гайхан хэвтэж байгаад зүссэн гараа хартал маарлаар нямбай гэгч нь боочихсон байв. Толгой жаахан өвдөн юу болоод байгааг шалгахаар өрөөнөөсөө гартал хоолны анхилам үнэр гэрээр нэг үнэртэж ходоод минь ч хоржигноно. Зүүдлээд байгаа юм байхдаа гэж бодсон ч энэ бүхэн хэтэрхий бодит байлаа. Гэтэл гал тогооноос ногоо хэрчих чимээ сонсогдон би чимээгүй гэтсээр очин хартал эгч биш өөр, хар хөх өнгийн үстэй өндөрдүү эрэгтэй хүн буруу харчихсан хормогч зүүгээд ногоо хэрчин хоол хийж байв. Би жаахан айж

Би~ Ч-чи хэн бэ?

Гэж чичирсэн хоолойгоор асуутал тэр ногоо хэрчихээ болин гүнзгий амьсгаа авч надруу бага багаар эргэн харж инээмсэглэн

?~Би байна аа

Гэж хэлэн гараа дэлгээд инээмсэглэн зогсоход би хэсэг балмагдан зогсож байснаа түүндээ очиж тэврүүлэв.

Зохиогчийн талаас

Сэ Хи, Лухан-ыг үнсэн босоход түүний чин сэтгэлийн нулимс Лухан-ы зүрхэн тушаа дусан шингэхэд Лухан-ы зүрх маш бага багаар цохилж эхэлснийг анзааралгүй гаран явлаа. Сэ Хи-г яваад 10 минут хавьцаа болсоны дараа Лухан бүрэн ухаан орон сэргэж харин Крис түүний шидийг буцаан өгөх гэсэн боловч Лухан шидтэн биш харин жирийн нэгэн хүн болж сэрэн үсний өнгө зэрэг нь өөрчлөгдсөн байв. Крис Лухан-ыг Сэ Хи-гийн араас хурдхан яв гэж хэлтэл Лухан түүнийхээ араас яаран явлаа. Гэвч түүнд нэг л муу совин татаж гэрт нь очтол ширээн дээр *Жин А эгчээ бүх зүйлд намайг уучлаарай* гэсэн бичиг байхыг хараад бүр түгшиж орхив.

Лухан гудамжаар Сэ Хи-гийн нэрийг дуудан нилээн явсан боловч тэр гарч ирсэнгүй. Яахаа мэдэхгүй зогсох түүнд гэнэт нөгөө мод санаанд нь орон модны зүг гүйлээ. Модонд ойртох тусам салхи хүчтэй салхилан модны цэцэгс өөдөөс хийсэн ирж хурдлаарай гэсэн шиг ийш тийш сандралдаж буй мэт хийснэ. Гэтэл модны доор нэг хүн сууж байх шиг харагдахаар нь хурдан гэгч нь гүйгээд очтол Сэ Хи гарнаас нь цус гоожин ухаангүй мод налан сууж байв. Лухан түүний нэрийг олон удаа дуудсан ч тэр сэрсэнгүй. Түүнийгээ алдахаас маш их айн өмсөж байсан подволкоо уран гарыг нь боохоор ойрттол Сэ Хи-гийн зүссэн газраас цагаан шаргал гэрэл цацарч шарх нь аньж эхлэн үснийх нь өнгө өөрчлөгдөж шаргал ягаан болж бие нь үл ялиг гэрэлтэнэ. Лухан гайхсан хэдий ч юу ч гэсэн түүний гарыг боогоод гэрт нь аваачиж 7 хоног хэртээ асраад өнөөдөрсэрээд тэврэлдсэн нь энэ байв.

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now