💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 25-р хэсэг

316 24 0
                                    

Эмнэлэгээс гаран гэрийн зүг автобусдлаа. Гадаа нилээн харанхуй болсон болохоор жаахан айж байлаа. Явсаар гэрийн гадаа иртэл миний өрөөний цонхноос ер бусын хөх гэрэл цацарч байлаа. Би ч Лухан-ыг ирчихэж гэж баярлан хар хурдаараа гүйн орлоо. Эгч унтаж байгаа бололтой гэрт нам гүм байв. Би гэж догдолсон хүн өрөөрүүгээ яарсаар ортол…

Лухан биш шал өөр хүн байх бөгөөд түүнийг ажиглаад байхад хааны ордны туслахуудын өмсдөг хувцастай, хар үс цагаан царай нимгэн уруултай намхандуу залуу зогсож байв, бас түүнээс хөх өнгийн гэрэл цацарч байхыг хараад шидтэн гэдгийг ойлгов. Би гайхан түүнийг ширтэн зогсож байтал

Шидтэн~ Надаас айсны хэрэггүй би таныг яаралтай авч явахаар шидтэний ертөнцийн хааны тушаалаар ирсэн Бюн Бэкхён байна.

гээд бөхийн ёслоод намайг дагуулан полкон дээр гартал агаар дээр яг л үнсгэлжин дээр гардаг шиг суурь өнгө нь цагаан мөртлөө алтан угалзарсан хээтэй үнэхээр үлгэрийн гэмээр сүйх тэрэг хөвөн байж байлаа. Харин морины оронд үнэхээр урт шаргал саатай дэлтэй хар цагаан 2 *ганц эвэрт* толгойгоо хаялан зогсож байв. Тэр шидтэн намайг гөлрөн зогссоор байтал аль хэдийн сүйх тэргэнд суулгаад өөдөөс минь харан сууж алгаа 3 удаа зөөлөн ташихад сүйх тэрэг хөдлөж эхлэв. Сүйх тэргэн доторх яг л GALAXY шиг харагдаж түмэн одод түгэн од ч бас харваж байв. Яг л од асгачихсан юм шиг харагдаж байв. Энэ бүхэн надад хэтэрхий гэнэтийн байсан болохоор шоконд орсон байв. Шокноосоо арайхийн гаран түүнээс

Би~У-уучлаарай?… энд яг юу болоод байна аа? Бид хаашаа явж байгаа юм гэж сандарсан байртай асуухад тэр

Бэк Шидтэн~ Шидтэний ертөнцийн хааны ордонруу. Очоод та бүгдийг мэдэх болно гэж хэлэн инээмсэглэв

Би дахиад л шоконд оров. Бид өөр юм ярилгүй чимээгүй явсаар ирэх газраа ирсэн бололтой сүйх тэгэр зогсох шиг болон нөгөө шидтэн хаалга онгойлготол үнэхээр хурц цагаан гэрэл цацарч нүд минь өвдөн гараараа нүдээ дарж байгаад гараа аван хартал дээшээ өгссөн урсдаг шатны өмнө ирсэн байв. Би гайхан сүйх тэрэгнээс буутал шидтэн намайг дагуулан ийшээ гээд шатаар дээш явцгаалаа. Эргэн тойрноо хартал бид үүлэн дээр дээшээ өгсөх ба доор үлгэрийн гэмээр хот болон маш олон шидтэнгүүд нисэж байв. Би юу гэхээ мэдэхгүй гөлрөн зогсож байтал

Бэк Шидтэн~Таны харж байгаа энэ газар бол шидтэний хот юм. Харин бид энэ шатаар дээшээ гарснаар хааны ордонд хүрэх болно гээд дахин инээмсэглээд дээшээ харлаа.

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now