💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 14-р хэсэг

413 19 0
                                    

Таехун зах~ Хүрэлцэн ирсэн та бүхэндээ энэ сайхан үдшийн мэндийг хүргэж байна. Гэрэл дээр гэрэл болж та нар маань үнэхээр гайхалтай харагдаж энэ үдшийг чимж байгааг дашрамд хэлье. Хөтөлбөртэй минь танилцаж хэдэн цагаас хаана юу болохыг харсан байх. Ингээд та бүхэндээ энэ үдшийг үлдээж байна.

*Хээнцэр аяс дуулдах төдий эхлэж амьд хөгжмийн хамтлаг энэ үдшийг улам амьлуулна*

Хөтөлбөрийг хартал

19:00-20:00 чөлөөт цаг *амттан идэж, ордонгоор зугаалж, бусад хүүхдүүдтэй ч танилцаж болно*

20:00-23:30 олон нийтийн арга хэмжээ *сургуулийн зүгээс урьсан бүжигчин дуучдын гадаах шоу тоглолт, цэнгээнт тоглоом, хосуудын тэмцээн г.м*

23:30-00:00 үдшийн хатан, хаан тодруулах мөч

00:00-01:00 олон нийтийн бүжиг

01:00-02:00 сурагчдын мэдэлд 

Гэх цомхон ямар ч илүү дутуу уйдах завгүй хөтөлбөр байлаа. Цагаа хартал аль хэдийн 19 цаг болчихсон байв. Юу ч гэсэн амттантай ширээнээс жижигхэн шилэн тавагтай усан үзэм аван нүдээрээ нэг л хүнийг хайн хүүхдүүдийн дундуур явсаар яагаад ч юм дээр байгаа байх гэж бодогдон ордны шатаар дээш гарлаа. Нээх тэгэж хүн амьтантай танилцах хүсэл ч байсангүй угийн зожигдуу болохоор тэр байх. 2 давхарт гартал үнэхээр цэлгэр том талбайтай том том алтан хээтэй цагаан хаалгануудтай байсан ч тэр хаалганууд дотор юу байгааг үзэх сонирхол төрсөнгүй. Учир нь үүнээс илүү чухал ажилтай байсан болохоор 3 давхар буюу хамгийн дээд давхарт нь гартал ордны эргэн тойрон болон нар жаргах зэрэг гадаад үзэгдэл үнэхээр гайхалтай тодхон харагдаж байлаа.

Зүүн талд том цагаан төгөлдөр хуур баруун талд буйдан харин нилээд зайтай урд минь ногоон мод шиг ургамлаар сүлжигдэж энэ тэндээ цэцэг дэлбээлсэн тагтны тавцан байсан боловч миний хайж байсан хүн тэнд байгаагүйд бага зэрэг онцгүй санагдаж байсан ч ганцаараа тэнд нар жаргахыг харах үнэхээр сайхан байлаа. Тагтан дээр очин өнөөх ургамалаар сүлжигдсэн тавцан дээр тохойлдож нүдээ анин ордон дотроос бөглүүхэн эгшиглэх гайхалтай хийл болон төгөлдөр хуурийн хоршсон аясыг сонсон цэвэр агаартай холилдсон цэцэгсийн үнэрийг уушиглан нүүрэн дээрээ тусах нарны багахан элч болон сэрүүхэн ч гэсэн ил гарсан биеийг минь үе үе илбэх салхийг мэдрэн зогсож байтал хэн нэгний дулаахан гар бүсэлхийгээр минь гулсан орж ирэхийг мэдрэв.

Энэ гайхалтай нөхцөл байдалд ийм л зүйл дутагдаад байсан юм шиг амар амгалан намайг нөмөрч тэр орж ирсэн гарын элчийг мэдрэн хэсэг мансууран зогсов. Гэнэт ухаан орон эргэж хартал цагаан мөртлөө шар саатай гялтганасан масктай хар хилэн костюм пижактай нэгэн залуу инээж байгаа нь үл мэдэгдэн намайг бүсэлхийгээр минь тэвэрсээр зогсоно. Бид хэсэгхэн хором ширтэлцэн зогсож байгаад түүний гар бүсэлхийгээр минь одоо болтол тэвэрсээр байгааг анзааран түүнийг өөрөөсөө түлхлээ. Тэр ямар нэгэн илүү дутуу үйлдэл гарган намайг дахин тэврэх гэж оролдолгүй зүгээр л хажууд минь ирэн тавцанг тохойлдон нар жаргахыг харан зогсоно. Би одоо болтол түүний хийсэн үйлдлээс болж гацалтын байдалд орон зүгээр л түүнийг харан зогсоно. Тэр намайг энэ нууцлаг байдлаараа удаан зовоосонгүй маскаа аван үсээ хойш нь нэг илээд надруу харан

ДУУССАН 💟Хүсэл Биелүүлэгч Шидтэн💟 (Manyshot) EXOWhere stories live. Discover now