•••••
( Сэтгэлээ илчлэхээс 1 өдрийн өмнө )
Маригийн талаас
Жирийн л нэгэн мягмар гариг , хийх зүйлгүй сургуулийн цайны газар сууна. Манай сургууль бол хамгийн нэр хүндтэй сургууль юм. Солонгосын бүх баячуудын хүүхдүүд сурдаг сургууль. Гэвч жирийн ахлах сургуулиас ялгаагүй , худлаа инээсэн хүмүүсээр дүүрэн. Тодруулбал дээрэлхүү , араас хутга зоосон , нөгөө л бие биенийхээ дээр гарах гэсэн баячуудын хүүхдүүд сурдаг юм.
Миний хажууд сууж байгаа охинг Кристал гэдэг. Тэр миний хамгийн сайн найз бөгөөд Солонгосын хамгийн алдартай дизайнерийн охин юм. Магадгүй дэлхийн ч байж мэднэ. Мөн тэр манай сургуулийн хамгийн хөөрхөн охин. Хүн болгоны хайрыг татсан нэгэн. Сургуулийн бүх хөвгүүд тэрнийг өөрийн болгохыг хүсдэгт гайхах зүйлгүй.
Тэр үнэхээр сайн найз , үргэлж надад санаа тавьж, яаж хөөрхөн харагдах уу? яавал эрэгтэй хүнийг татах уу? яаж хүчтэй байх вэ гэдгийг заадаг. Гэхдээ тэр яаж ч хичээгээд тэр бүх хичээл нь надад нөлөөлдөггүй юм. Би яаж ч хичээсэн Кристалын хэлж байгаа шиг тачаангуй охид шиг харагдаж чаддаггүй. Яагаад гэвэл би бусдаас өөр, үргэлж номныхоо ард нуугдсан ичимхий нэгэн. Хөвгүүдтэй удаан ярьж чаддаггүй, гэхдээ Тэминтэй бол чаддаг.
Би үргэлж дүрмийг баримталдаг, формоо хүртэл яг дүрмийн дагуу өмсдөг. Манай сургуулийхан бол формыг янз бүрээр өмсдөг. Ер нь бол надаас бусад нь. Банзалаа богинохон болгоно зүгээр зангианы оронд эрвээхэй зангиа зүүнэ. Гэхдээ тэд бүгд Кристалыг дуйрайдаг.
Хүн бүр л намайг Кристал шиг байгаасай гэж боддог байх. Юу гэсэн үг вэ гэхээр яг тэрэн шиг хувцаслаж, яг тэрэн шиг ааш зантай байгаасай гэж хүсдэг байх. Гэхдээ найзууд байна гэдэг чинь яг адилхан байна гэсэн үг биш шүү дээ. Би ер нь их бүрэг хуучинсаг уйтгартай хүн Гэхдээ бид 2 нэг л юмаараа адилхан. Бид 2 2уулаа баян.
Хааяа Кристал хүртэл намайг өрөвддөг ч юм шиг. Гэхдээ би тоодоггүй л дээ. Бид чинь найзууд шүү дээ. Намайг 9-р ангид байхад дээд ангийхан их дээрлэхдэг байхад Кристал намайг аварч байсан юм. Ямар ч сургуульд над шиг хүүхдүүд дээрлэхүүлдэг нь тодорхой. Тэр өдрөөс хойш Кристал бид 2 салшгүй найзууд болсон. Би түүнд маш их өртэй, хэрэв Кристал байгаагүй бол би одоог хүртэл ганцаараа л хэн нэгэнд дээрлэхүүлээд явж байна байх.
Кристал өглөөнөөс хойш утаснаасаа нүдээ салгаагүй болхоор би түүнээс
− Чи өнөөдөр их баяртай харагдаж байх чинь юу болоов? гэж Кристалаас асуухад