Чамайг үзэн ядаж байна

8.7K 530 4
                                    

Тэхёний талаас

Бараг хонх дуугарахад залуус дээвэр дээр гарахаар шийдэв. Би араас нь дагана. Би зүгээр л энэ цайны газраас гарахыг л хүсч байлаа үнэхээр. Охидууд намайг тайван байлгасангүй. Рэпмон "Залуусаа хардаа."

"Чи бол зүгээр хачин муухай тэнэг амьтан. Битгий Тэхёнд санаархаад бай! Дахиад түүнтэй харьцаж байгаад надад баригдаад үзээрэй!" би ийн дуулдах зүг рүү харвал Лаура байв. Бас нөгөө мангарыг хоёр охин барьчихсан зогсож байв. Ааашшшш!!!

Би тэдэн рүү очиж байтал хэн нэгнийг хашгирахыг сонслоо.

Мангар "Түүнтэй ярина уу? Байна уу? Энэ миний асуудал! Чам шиг хүмүүсийн оролцох хэрэг биш!" гэлээ. Чөтгөр гэж! Энэ охин байхаа мэддэггүй юм байна.

Жэй-Хөүп "Өө чөтгөр гэж!" гэхэд л юу болж байгааг ойлголоо. Тэр мангар цохиулж байна. Би "Та нар чинь юу хийгээд байгаа юм?" тэд рүү очингоо орилов. Залуус ч бас. Ааахх би яагаад энэ төвөгтэй юманд орчив доо.

Лаура "У-уб-ба!" сүнс харсан яатай гайхана. Нөгөө хоёр охин нь ч гарыг тавьлаа. "Убба би тэрэнд хичээлийг нь зааж өгөх гэсэн ч тэр бүдүүлэг авирласан." ирж гарнаас зуурлаа. Харин би хурдхан шиг өөрөөсөө түлхлээ. Муу хоёр нүүртэй амьтан.

"Яв! Би чиний царайг хармааргүй байна." Үнэхээр хүсэхгүй  байна.

"Гэхдээ убб..." хэмээн Луараг худал үгс хэлэх гэж байхад нь би "Яваач дээ!" дахин түүн рүү орилов. Тэр толгой гудайлгасаар гарахаар явахад нөгөө хоёр охин нь ч дагана. "Дахиж битгий гар хүрээрэй!"

Тэднийг гарч явсаны дараа би таралхал хүлээн тэндээ зогсоно. Гэвч тэр юу ч хийсэнгүй.

Жин "Зүгээр үү?" гэхэд "Зүгээр дээ." хөндий хүйтнээр тэр хэллээ. Алдагдуулснаас болоод хацар улааж байгаа нь санаа зовооно.

"Чамайг хэн гэдэг юм?" Жимин асуулаа. Аашшш яагаад тэр энийг асууна гэж. "Ж-Жинхэ Ким Жинхэ" өөрийнхөө шүүгээг онгойлгонгоо хариуллаа. Жинхэ......хөөрхөн нэр байна.

Тэр "Та нар одоо явах хэрэгтэй." хэмээн ширүүхэн хэлэв. "Надад баярлалаа гэж хэлэхгүй юм уу?" би түүнд ямартай ч тусласан. Тэр харин над руу ямар нэг юм аван шийдэхэд би барьж аваад хартал миний дэвтэр байв.

"Баярлалаа?? Чамаас болж би ийм байдалд орсон. Чиний өрөө хичээлээ хийхгүй багаагаас болж би өөрийнхөө явах ёстой замаараа явж тайван байх байтал чи нураачихлаа!!  Бас надаас баярлалаа гэхийг сонсохыг хүсээ юу? Надтай дахиэ битгий дуугар! Би чамайг үзэн ядаж байна!" шүүгээгээ хүчтэй хаачаад гүйгээд явлаа. Би харин тэндээ чимээгүй л зогсоно. Яахаа ч мэдэхгүй нь. Уурлах уу? Шанлах уу? Баярлах уу?

Жонгүг "Хён! Зүгээр явцгаая". Санаа алдан энэ өглөө ч олон зүйл боллоо. Ядаргаатай юмаа. "Ойлголоо, явцгаая!" гээд бид дээвэр дээр гарлаа.

"Ви чи зүгээр үү?" Шюга ах надаас асуув. "Тийм ээ яасан?" Жонгүг "Хён та анх удаа л хэн нэгэн охины талд зогслоо. Хачин байна."

"Хэн ч адилхан ингэх л байсан. Жонгүгаа. Ядаж байтал миний буруугаас тэр асуудалд орсон шдээ." Рэпмон "Жинхэг өөр охин гэдгийг та нар мэдэж л байгаа биздээ. Үнэндээ үзэн ядаж байна гэж хэлсэн анхны охин. Бид түүнтэй найзууд болохыг хичээх хэрэгтэй тйим биз?". Би "Пүүфф хэн тэр мангартай найз болохыг хүсдэг юм".

Жинхэгийн талаас

Саяны болсон явдалын дараа тэр ангид эргэж орж ирсэнгүй. Үнэн хэрэгтээ тэрнийг байхгүй байгаад би баяртай байна. Түүнийг дахиж харахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ тэр намайг аварсан гэж болохоор жаахан хачин байх чинь. Тэр л намайг аварсан ганц хүн шүү дээ. Магадгүй би түүнд баярласанаа хэлэх хэрэгтэй юм болов уу? Аа~ үгүй! үгүй! үгүй!

*Хонх дуугарах*

Вүүхүү тарах цаг боллоо. Дэвтэр номоо цүнхэндээ хийн сургуулийн хаалгаар аль болох хурдхан гарна. Дахиж Лаура эсвэл Тэхёнтэй таармааргүй байна.

Утсаа аван менежер ах руу залган яриад ирж авах тухай хэлэхэд тэр 2 цагийн фэн уулзалттайг минь сануулав.

"Кяа~ БиТиЭс байна." хэн нэгний орилох дууг сонслоо. Ахиад л биш шүү...

Тэд фэн охидоороо хүрээлэгдсээр сургуулиас гарч ирлээ. Тэр охидуудын нэг нь намайг түлчихээд уучлалт ч гуйсангүй. Бүдүүлэг юм.
БиТиЭс-н зарим гишүүд нь намайг хараад инээхэд би өөдөөс нь инээв. Гэхдээ Тэхён намайг хараагүй байв, би болгоомж алдаж болохгүй.

*1 цагийн дараа*

Менежер маань ирж аван уулзалтаас өмнө хамтлагийн онни нарын байгаа салон дээр буулгалаа.
"Ооммо KJ юу даа?" Мина орилон "Чамайг ийм мангар стильтэй дажгүй харагдана гэж мэдсэнгүй."
Би худлаа инээн "Хэхэ хөгжилтэй юм." "Чи эгдүүтэй харагдаж байнаа. Тэгээд сургууль ямар байна?" хэмээн Минхэ онни асуулаа. Би "Дажгүй байсан." гээд худал хэлчихлээ. Тэдний санааг зовоохыг хүсэхгүй байна. "Стилист эгчээ би бэлэн." хэмээн ярианы сэдэв өөрчиллөө.

"Үгүй ээ! Хэрвээ би үсээ шаргал болгочих юм бол сургуулийнхан намайг сэжиглэнэ." Шар үстэй мангар амьтан гэж байхгүй биздээ.

*Фэн уулзалтын үеэр*

"Кяяааа KJ!!!!"
"Мина онни~~~~"
"Минхэ жжан!"
Гэсээр фэнүүд орилолдоно. Жижиг фэн уулзалтанд хэдэн хүн ирсэнийг мэдэхгүй ч мянга гаран байх шиг байна. Энэ нь биднийг илүү алдартай болж байгаа хэмээн санагдуулна. Бурхан минь сургуулийн зөвхөн нэг л өдөр намайг азгүй амьтан болгосон бололтой. Ямартай ч нүдний шил, хиймэл шүдний аппаратаа авсан үед лав биш. Энэ ч намайг өөр хүн болгож байна.
"KJ!!! KJ!!! KJ!!!" гэх фэний минь дуу намайг аз жаргалтай болгоно.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now