Мэдээ

6.9K 391 4
                                    

Жинхэгийн талаас

4 хоног хичээлдээ очоогүй. Энэ хэдэн өдөр шаналлаа мартах гэж шаргуу ажилласан. Би зүгээр л........сургууль дээр үзэгдмээргүй байсан юм. Тийм ээ би энэ бүх болсон зүйлээс зайлсхийсэн юм. Хэрэв дахиад түүнийг Юнатай байхыг харах юм бол би үхчих байх. Тэдний үнсэлдэж байх дүр зураг одоо ч нүдэнд харагдсаар байна.

Сургууль дээр би 4 өдөр л харагдаагүй гэтэл BTS, Миёон бас ........Тэхёноос маш их дуудлага зурвас ирсэн. Сүүлийн хэдэн огт харагдаагүй болохоор тэд нар надад маш их санаа зовсон байх. Бүр намайг сургуулиа сольсон байхвы ч гэж айсан байх. Гэхдээ би ......Тэхёны зурвасаас бусад бүгдэд нь хариу бичсэн. Тэрний зурвасыг зүгээр л харна. Зүрх минь хариу бич гэж байсан ч тархи минь үүний эсрэг байв. Тэгээд би тархиндаа захирагдан хариу бичээгүй.

Доош харсаар сургуулийн үүдээр орлоо. Өмнө нь хэзээ ч сургууль дээр ингэж ямар ч амьдах утга учиргүй амьтан болж ирж байсангүй.

Бүх зүйл хэвээрээ юу ч өөрчлөгдөөгүй хүүхдүүд урьдных шигээ шуугилдсаар. Хэсэг охидын хажуугаар өнгөрөх гэтэл тэдний юун тухай ярих нь сонсогдоно.

"Бурхан минь! Ашгүй Тэхён тэр охиноос салжээ хэхэ. Надад боломж байнаа"

"Харамсалтай юм. Би тэднийг хоорондоо сайхан зохицож гэж бодож байсан юмсан"

"Үнэхээр үү? Би Тэхёныг илүү дээр болсонг харсан. Юна ч тийм болсон!!!"

Ямар......чөтгөр нь.......
Тэд Тэхён, Юна хоёрын тухай яриад байна тийм үү?

"Би лав Тэхёныг тэрнээс салсанд баяртай байна, Юна бол хэтэрхий яршигтай хачин охин!!!"

Тэд.....

Энэ мэдрэмж чинь одоо юу вэ?
Яагаад зүрх хурдан цохилоод унав?
......Яагаад би гэнэт баярлаад байгаа юм бэ?"

"ОМО!! Жинхэээ!!!"

Дуу гарсан зүг рүү эргэж харвал энэ Миёон байлаа.

"Сайн уу?" гээд инээмсэглэсээр түүн рүү очиход тэр намайг тэврэв.

"Бурхан минь! Би чамайг маш их санасан. Чамайг үхчихлээ л гэж бодлоо" гэсээр худлаа уйлна.

"Хх баярлалаа. Би чамд гэрт асуудал байсан гэж хэлсэн шд ээ."

Миёон хөмсөгөө өргөн "Итгэлтэй байна ??"

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now