Үнэн

6.2K 421 19
                                    

Зохиогчийн талаас

Энэ явдлын дараа ч Жинхэ сургуульдаа үлдлээ. Тэр зомби шиг болсноо хүүхдүүдэд харуулахыг хүссэнгүй.

Нөгөө талаас БэмБэм, Югём сургуульдаа ирэхдээ маш их ууртай байгаа.

*Хангалттай! Тэхён өнөөдөр чамд ямар тэнэгийг ухааруулаад өгнөө*

Тэхёны талаас

Жинхэ өнөөдөр сургууль дээр харагдсангүй.... Магадгүй тэр хийсэн зүйлдээ гэмшиж байгаа байх.

Сүүлийн үед би түүнийг маш их бодож байна. Хаа сайгүй түүний царай харагдаад байна........зүүдэнд минь хүртэл. Гэхдээ тэр яах гэж Юна тийм зүйлс хийсэнд итшэж чадахгүй байна. Түүний хийсэн үйлдэл урмыг минь үнэхээр их хугалж байна.
Эхлээд тэр намайг хуурсан одоо бусдыг дээрэлхэж байна. Гэхдээ би яагаад түүнийг гэх сэтгэлээ барьж дийлэхгүй байгаа юм бэ??

Югём, БэмБэм хоёрыг цаг үргэлж над руу ширтээд байхыг би ойлгосонгүй.....Ямар нэг асуудал байгаа бололтой.

Зохиогчийн талаас

Хичээлийн цаг дуусаж хэдийн завсарлагааны цаг болжээ.

"Чи Богумыг олоод ирээрэй. Би тэр новшийг барьж авчирна. Тэгээд дээвэр дээр уулзацгаая за юу?" гэж БэмБэм хэлэхэд Югём толгой дохилоо.

Тэд хоёр тийш салж яван Богум, Тэхён хоёрыг олохоор явна.

БэмБэм шуудхан цайны газар луу ороход л хэдэн фэн охид түүнийг хүрээллээ. Түүнийг ширээнд ирэхэд BTS "Юу байна? БэмБэм" хэмээн мэндэллээ.

БэмБэм "Тэхён дээвэр дээр" гэхэд залуус гайхан нэг рүүгээ харцгаана.

Тэхён юу ч болоогүй "Яагаад?"

"Ирээрэй чамд харуулах юм байна" гэж БэмБэм хэлчхээд түрүүлээд дээвэр лүү явлаа.

"Ххсс юу гэнүү" Тэхён нүдээ эргэлдүүлэв.

Рэпмон "Ви чи очих хэрэгтэй гэж бодож байна"

Тэхён "Би яагаад тэгнэ гэж?"

Жэй-Хөүп "Би мэдэхгүй ч ямар нэг чухал зүйл байхаа"

"Хён зүгээр яваа!" гэж Жонгүг Тэхёнд хэллээ.

"Яв!!" гээд Жимин Тэхёныг түлхлээ.

Тэхён "Аахх эд нарыг дээ" гээд хээв нэг гараа халаасандаа хийн дээврийн зүг явлаа. *БэмБэм юу хэлэх гэсэн юм бол*

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now