Өвдөлт

6.3K 388 7
                                    

Жинхэгийн талаас

BTS, Миёон нартай хөгжилдөөд хэтэрхий завгүй байсан болохоор утас чичирснийг ч мэдсэнгүй.

*Дуудлага: Менежерним*

Ааашшш тэр яагаад одоо залгаад байдаг байнаа? Хуваарьт ажилтай л гэж битгий хэлээрэй.

"ГАРАХ ХААЛГА ХААНА БАЙДАГ ЮМ?" гэж чанга хөгжмийн аянд Жонгүгын чихэнд ориллоо.

"Аан! Ингээд явахад байгаа! Нүна~" гээд зүүн тал руу заалаа.

Би явахаасаа өмнө "Би эргээд ирнээ" гэж тэдэнд хэллээ.

Дахиад бөөн хүмүүс дундуур гарна. Ашгүй энэ удаа хэн нэгнийг түлхэж янз бүр болсонгүй.

Утсаар ярих гээд хаалга онгойлгон гартал хамгийн түрүүнд нэг зүйл олж харлаа ..............................
Тэхён..........
Юна.............
хоёр үнсэлдэж байна.

Үүнийг хараад нүд минь томрон өөрийн эрхгүй уулга алдчихлаа. Энэ харсан зүйл худлаа байгаасай гэж их хүссэн ч харамсалтай энэ үнэн бодит байна. Цээжинд том бул чулуу орсон мэт хүндүүрлэн өвдөнө. Анх удаа л ийм их шаналлыг мэдэрч байна. Өвдөж байна.

Тэд биенээсээ холдон намайг харлаа. Тэхён гайхах ч Юна мэдэж байсан мэт яах ч үгүй зогсоно. Тэрний нүүрэнд зэвүүцсэн бах нь ханасан мэт мушилзан инээхийг би харлаа.

Тэхён сулхан дуугаар "Жинхэ-аа......" гэсэн ч би түүн рүү ахиж хармааргүй байна.

Би "Уу-уучлаарай саад болчихлоо.......би....би одоо явлаа" нулимс урсан доош харсаар хаалга түлхэн буцаад гүйлээ. Дотор нь бужигналдах хүмүүсийг түлхэн үүдний хаалгыг хайн гүйнэ. Бүлээн бөгөөд гашуун зүйл хацрыг минь даган урссаар.
Би яагаад ингээд байгаа юм бэ?
Тэд чинь хосууд. Нэгнээ үнсэх нь хосуудын хувьд байх л зүйл.
Гэтэл би яагаад ингэж зүрх шархлан уйлаад байгаа юм бэ?
Тэдний хайранд би илүүдэл амьтан.

Тэхёний талаас

"Жинхээ!!!" гээд түүний араас явах гэтэл Юна хоёр гарнаас барин намайг зогсоолоо.

"Юна тавь!"

"Та ч хаашаа явахгүй шүү убба!" гэж чанга дуугарав.

"Юна, би явах ёстой!" Жинхэд би бүгдийг тайлбарлах хэрэгтэй.

"Та тэрэнд сайн тийм биш гэж үү?"

"Үгүй ээ.............би тэрэнд сайн биш"

"Тэгвэл яагаад араас нь явах гээд байгаа юм?"

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now