Сахилгын анги

8.8K 466 8
                                    

Жинхэгийн талаас

Миёон "Зүгээр үү?" гэсээр намайг тайвшруулан нурууг минь илэн "Юм ид л дээ ммм?"

Би "Хоол идэх ямар ч хүсэл алга аа." толгойгоо дээр ширээн тавин доош харан сууна. Ингээд хажууд намайг тайвшруулан ойлгох хүн байгаад баярлана.

"БИ ШИЙТГЭЛ АВЧИХСАН!!" хэмээн бусад хүүхдүүдийг сонстол чангаар орилон уйлагначхав. Үүпс!

"Хөөе! Чимээгүй л дээ. Энэ тийм муу юм биш дээ." Минёон хэлэв.
Өнөөдрийн хуваарьт ажил байтал би хичээлийн дараа үлдэх болчлоо. Ааххх менежер ах ч намайг ална даа!! ........ Энэ шийтгэлийг хүсэхгүй байна аа.

Болсон явдал

"Дахиад даалгавар байхгүй юу?" хэмээн И багш урамгүйхэн асуун санаа алдана.
"Уучлаарай И багшаа." гээд толгой гудайлган зогсоход магадгүй одоо ангийн хүүхдүүд намайг шоолон инээж байгаа байх.

"Жинхэ хичээлийн дараа 2 цаг сууна шүү. Одоо буцаад суудалдаа суу."
2 цаг!!!!!! Иийй дотроо бол үхжийнөө.

Болсон явдал төгсөв.

"Баярлалаа Миёон." гээд түүн рүү инээлээ. Би ч үхэх байхаа.
"Омо Хэжин убба JK хоёр хамтдаа Dazed сэтгүүлд зургаа авхуулчиж. Чи харсан уу?" гэж нэг охины найзтайгаа ярихыг сонслоо.
Нөгөө найз нь "Тийм ээ. Тэд хамтдаа их тачаангуй гарсан байна лээ. Хэжин убба ч үнэхээр халуухан шүү. KJ ч азтай юм аа." Тэдэнд баярлалаа гээд хэлчихмээр л байлаа. Гэхдээ би мартчихаж энэ сургуульд би зүгээр л хэн ч биш.

Охин "Тэд гоё харагдаж байгаа ч БэмХэ илүү гоё."
Нөгөө охин "Надад лав JK Хэжин убб-"

"БиТиЭс ирж байна!!!" гэх дуулдлаа. Цайны газар байсан охидууд бужигналдана. Дахиад л энэ биш шүү.

Тэр долоог хаалгаар орж ирэхэд нэг охин "Убба~~~"
Би бусад хөвгүүд рүү хартал тэд толгой сэгсрэн сууцгаана. Бүх охид БиТиЭс-нхэнд дуртай учир бусад хөвгүүд БиТиЭс-д дургүй бололтой.

Өглөө хичээл дээр Тэхён байгаагүй санагдах юм гэтэл одоо яагаад сургууль дээр байгаан бол??

"Сайн уу? Жинхэ" хэмээн БиТиЭс над руу инээн даллаа. Тэхён ч бас.
Гэхдээ тэрний инээд нь цаанаа л нэг тоглоомтой жогтой харагдана.

Тэднийг над шиг мангарыг тоон мэндэлсэнд бусад бүх хүүхдүүд гайхан харцгааж байна.

"Сайн уу?" гэж би сулхан дуугарлаа.
"Омагошш тэд сая чам руу сайн уу? гэсэн үү?" гэж БиТиЭс бидний ширээг өнгөрөн явсаны дараа Миёон асуулаа.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now