Илчлэлт

6.8K 381 24
                                    

Жинхэгийн талаас

"Жинхэ-яа саяны хэдэн өдөр чамайг үл тоосонд уучлаарай. Чамайг Рэпмонтой тэгж ойрхон дотно байхыг харах надад муухай байсан. Надаас өөр залуутай илүү дотно байгаасай гэж огтхон ч хүсэхгүй байна. Энэ яг юу болох ямар мэдрэмж болохыг би сайн ойлгохгүй байгаа ч чамтай хамт байхад зүрх минь галзуу мэт түргэн цохилон догдолдог. Энэ бүгдийг чамайг сонсоогүй гэдгийг мэднээ гэхдээ.............БИ ЧАМД ХАЙРТАЙ ❤️ Жинхэ-яа"

"Би чамд хайртай, Жинхэ"

"Би чамд хайртай, Жинхэ"

"Би чамд хайртай, Жинхэ"

Энэ хэдэн үгс байн байн бодогдоно. Ийм зүйл сонссон болохоор унтаж ч чадаагүй. Тэхёноос нууц хайрын илчлэлт авна гэж огт бодож байгаагүй. Одоо яах ёстойг мэдэх юм алгаа. Би юу ч болоогүй юм шиг байх хэрэгтэй юм болов уу? Түүнтэй ижил зүйл мэдэрдэг гэдгээ хэлэх үү? Энэ бүхний дараа юу болох бол? Бид хосууд болох болов уу??!! Аахх мэдэхгүй ээ.

И багш "Жинхэ хичээлдээ анхаар!" гэхэд хүүхдүүд над руу харлаа.
Би "Уучлаарай"

Тэхён "Яа~ зүгээр үү?"
Түг Түг Түг Түг

"Ти-тийм ээ ..... Зүгээр" гэж түүн рүү харалгүй хэллээ. Хачин юм аа. Миний зүрх түргэн цохилоод байна. Би ер нь эмчид үзүүлэх хэрэгтэй байх аа. Энэ залуу надад зүрхний өвчин өгчиж.

*Үдийн цайны цаг*

Миёон "Ариун цэврийн өрөө орчоод ирье." гээд явлаа.
Жин "Залуус аа?"
Тэхён "Юу вэ?"
"Би өнөөдөр Миёон үерхэх санал тавина."
Би уух юмаа асгачлаа.
Рэпмон "Жиний хувьд ч одоо цаг нь болсоон."
Жонгүг "Амжилт хүсье хён~"
Шюга "Амжилт хөгшөөн" гээд инээмсэглэв. Амжилт хүсээд байх шаардлагагүй ээ. Миёон зөвшөөрөх нь ойлгомжтой.

Жин "Баярлалаа залуусаа. Миёоныг надад зөвшөөрөхгүй байхвы гэж жаахан айгаад байна. Яг Рэпмон-" гээд юу ярих гэж байснаа мэдээд дуугүй болов.

Би "Битгий санаа зовоо! Тэр зөвшөөрнө."
Жин "Нээрэн үү? Чи тэгж бодож байна уу?" гээд дахин инээв.
Би "Тийм ээ! Эерэг бай." гээд Жин рүү хариу инээмсэглэв.
"Баярлалаа Жинхэ, одоо л өөртөө итгэлтэй болж байх шиг байна."
Жимин "Чшш! Тэр ирж байна." гэж шивнэхэд бид нар чимээгүй болов.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now