Хамтрагч

8.9K 503 4
                                    

Тэхёний талаас

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тэхёний талаас

"Дахиад? Жинхэ чи хэдэн өдөр даалгавараа хийсэнгүй." хэмээн И багш мангарт хэлэхийг сонслоо. Жинхэ шилжиж ирээд 2 долоо хоног болсон байна. Тэр гаднаасаа шил зүүсэн, шүдний аппараттай номын хэнээтэн мангар амьтан юм шиг л харагддаг ч тэр шалгалтанд дээр хамгийн бага оноо авсан, даалгавараа хийх талаар боддог ч үгүй. Ааххх би ер яагаад үүнийг мэдээд байнаа.

Жинхэгийн талаас

"Уучлаарай, И багшаа." толгой гудайлган хэлэв. Багш санаа алдаад буцан самбарын урагшаа явлаа.
Оохх! Бурхан минь! Энэ миний буруу биш шдээ. Ярилцлага, зураг авалт, үзүүлбэр, бүжгийн бэлтгэл, фэн уулзалт гээд л завгүй хуваарьтай байхад би яаж даалгавараа хийж, шалгалтанд бэлдэж чадах юм бэ? Арай ядан л жоохон унтах цаг гардаг.

Багш "За надаа нэг муу, нэг сайн мэдээ байна. Муу нь хоёр хоёроороо баг болон бие даалт, судалгаа хийнэ."

Ангийн хүүхдүүд бүгдээрээ "Өөөө!", нэг сурагч "Тэгвэл сайн мэдээ нь юу юм бэ?" хэмээн асуулаа. "Харин сайн мэдээ нь та нар өөрсдөө багийнхаа хамтрагчдыг сонго." гэж багш хэлэв.
Гайхалтай.....дэндүү гайхалтай. Надад найз байхгүй байхад намайг яа гэж байгаа юм бэ? Гэхдээ би нэг охинтой найз болсон ч тэр манай анги биш.
"Та нарыг хамтрагчаа сонгохоор би сэдвүүдийг чинь хэлж өгье. Баг бүр өөр өөр сэдэв авна шүү."

Өнөөдөр л энэ сургууль орж ирсэндээ харамсаж байна.

"Ви убба миний хамтрагч болооч." нэг охин хэлэв. Тэд чацуу байж яагаад түүнийг убба гэж дуудаад байдаг байна аа?
"Үгүй ээ, убба миний хамтрагч болоорой." өөр нэг охин эгдүүтэй дуугаар хэллээ. Энэ ангийн бүх охид л түүний хамтрагч болно хэмээн хүлээж байв. Тэхёнийг уурлаж байгааг харлаа. Гэхдээ энэ миний асуудал яав ч биш.

Харин би урд сууж байгаа дажгүй хөвгүүнийг анзаарлаа. Тэр хараахан хамтрагчтай болоогүй байх. Хамтрагчаа болохыг асуух гээд бостол бугуйнаас Тэхён бариад авлаа. Үүнийг харсан охидын орилолдохыг яана.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now