Амралт

6.8K 384 7
                                    

Жинхэгийн талаас

*Хонх дуугарах*

И багш "За хүүхдүүд ээ нэг долоо хоногийн амралтаа сайхан өнгөрүүлээрэй." гээд ангиас гарлаа.
Ангийн хүүхдүүд "Вүүүүүүүүү еэээ"

Тэхён "Нөгөө хэдийгээ олцгооё." гээд мөрөн дээр гараан тавин зөөлөн сэгсэрлээ. Би хариу хэлсэнгүй. Гэхдээ нууцхан инээж байлаа. Зарим охид над руу муухай харна гэсэн ч одоо дэндүү жаргалтай байна. Сургуулийн үүдэнд бусадтайгаа уулзахаас өмнө гараа мөрөн дээрээс авлаа.

Жэй-Хөүп "Эхний улирал дууслаа. Амралт эхэллээ тийм ээ!" баярлан үсрэнэ.
Жимин "Амралтанд явах уу? Хаашаа явах уу?"
Жонгүг "Хэүндэ далайн эрэг???"
Жимин "Дахиад уу? Өнгөрсөн жил бид хэдийн тэнд оччихсон шд ээ."
Жин "Чэжү ямар байна? Манай аав ээж тэнд нэг амралтын газрыг мэднэ."
Миёон инээмсэнлэн "Сайхан сонсогдож байна."
Рэпмон "Надад наад газар чинь таалагдаж байна."
"Тийм ээ"
"Надад ч бас"
"Бид гуравт ч гэсэн"
Тэхён "За хэдүүлээ хэзээ явах вэ?"
Жин "Маргааш бямба гараг шд ээ тиймээс маргааш яваад 2 хоноод ирцгээе."
"Тэгье!"
"Заа"
"Гоё доо"

Би "........залуус аа...."
Рэпмон "Яасан ямар нэг юм болоо юу?"
"Бүгдээрэй нэг дэх өдөр явж болохгүй юу?"
Тэхён "Яагаад????"
"Нөгөө юу л даа.... Би гэрийнхэнтэй юманд явах ёстой. Нэг дэх өдрөөс өмнө буцаад ирчихнээ."
Үнэндээ хуваарьт ажилтай юм аа.

Миёон инээмсэглэн "Өө ...... Зүгээр ээ. Тэгвэл даваа гарагт явцгаая."
Тэхён "Надад нэг өдөр байсан ч зүгээр ээ."
Бусад толгой дохин "Нада ч бас" гэцгээнэ.
Жин "Ойлголоо. Тэгвэл нэг дэхэд онгоцны буудал дээр уулзацгаая."

*Үйл явдлыг хурдасгах*

Зохиогчийн талаас

Даваа гараг боллоо. Бүгд саяны хэд хоногт завгүй олон хуваарьтай байсан Жинхэг хүлээн зогсоцгооно. Эсэцт нь тэрэнд амрах боломж олдсон юм.

*Утас чичрэх*

Жинхэ утас руугаа харан инээмсэглэв.

Тэхён: Чи бэлэн болсон уу??
Жинхэ: Тийм ээ! :))
Тэхён: Би чамайг очиж авах уу?
Жинхэ: Зүгээр ээ. Явах унаа байгаа.
Тэхён: Итгэлтэй байна уу??
Жинхэ: Тийм ээ! Би одоо очиж байна. Онгоцны буудал дээр уулзацгаая.
Тэхён: Зааа тэгье.

Жинхэгийн талаас

Жин бидэнд бизнес зэрэглэлийн суудалтай тийз авсан байлаа. Би онгоцонд яаж хуваагдаж суухаа хуваариллаа.
Би Миёон, Жин хоёртой
Жимин, Шюга, Жонгүг
Сүүлд нь Жэй-Хөүп, Рэпмон, Тэхён
Эндээс Чэжү рүү 4 цаг явна. Миёон, Жин хоёрт саад бололгүй тайван орхилоо. Яагаад гэвэл би хосуудад саад болохыг хүссэнгүй. Бас мэдээж нөгөө хэд ч тэдэнд саад болсонгүй. БиТиЭс рүү охид бүр л шүлсээ гоожуулах мэт харц салгалгүй л харна. Жэй-Хөүп хэдийн хажуу эгнээнд суух охинтой яриа өрнүүлсэн байв. Жимин харин макнэгаа бусад охидоос хамгаалан тэдэнтэй яриулалгүй хоорондоо л элдэв юм ярин хийнэ.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now