Хээрийн аялал

5.9K 386 4
                                    

Зохиогчийн талаас

Охид "........Би убба нартай суумаар байна......"

Энэ охид үнэхээр их уурлаж байх шиг байна ялангуяа Лаура, Богум, Юна гурав илүүтэйгээр уурлаж байв.

Үүний хажуугаар бүгд 3 өдөр 2 шөнийн хээрийн аялалдаа догдлон хөөрнө.

Жинхэ цонхны хажууд суух ба Тэхён түүний хажууд сууна. Харин тэднийг тойрон ойролцоо BTS-н залуус болон Got7-ний макнэ нар сууцгаана.

Тэхён Жинхэгийн үүргэвчиндэхийг харан гайхан "Ийм их юм авч явж байгаа юм уу?"

Жинхэ "Юу? Эд нар чинь бүгд хэрэгтэй шд ээ" Бүтэн 2 өдөр байх юм чинь...

Тэхёний талаас

Бурхан минь гэж нуруу чилж үхлээ... Олон цаг удаан явж байна шд ээ. Бид хэзээ очих юм бэ???

Жинхэ рүү хартал тэр аль хэдийн унтчихаж. Өөрийн эрхгүй түүн рүү харан инээмсэглэн сууна.....Унтаж байхдаа ч ямар хөөрхөн юм бэ?
Чихэндээ чихэвч хийчхэж ямар дуу сонсож байгаа юм бол? Нэг талын чихэвчийг нь аваад сонслоо.

Өө.........Энэ дууг мэдэх юм байна. Dream хамтлагийнх байхаа? JYP-н алдартай охидын хамтлаг?? Гишүүдийнх нь царайг санахгүй ч хаа сайгүй дуу нь явж байдаг болохоор нэр, дууг нь мэдэх юм байна.

Тэр яаж ийм чанга дуу сонсдог байнаа. Утсыг нь аваад дууг нь зогсоогоод толгойг нь зөөлөн мөрөн дээрээ тавин дэрлүүллээ.

Зохиогчийн талаас

Багш "Бүгд анхаараарай! Бүгдээрээ ой модонд ирсэн байна. Бүх сурагчид өөрсдийнхөө юманд анхаарал болгоомжтой байгаарай. Явахдаа болгоомжтой яваарай ой модонд аюултай газар их бий."

Гэсэн ч багшийн ийнхүү хэлэхийг баярлаж хөөрсөн хүүхдүүд анхаарч сонссонгүй.

Бүгд автобуснаасаа буун майхан барин буудаллах газар луугаа явлаа. BTS, Жинхэ, Миёон, БэмБэм, Югём хамтдаа явцгаана.

"Вуаа~ BTS убба нарын хажууд майхнаа баривал хичнээн гоё вэ?"
"БэмБэм, Югём убба өнөө орой намайг майхандаа уривал мөн гоё доо!!!"

Жинхэ, Миёон хоёр *Сайн мөрөөдөж л бай охид оо!* гэж бодно.

"Заа бүгд хамтрагч хамтрагчтайгаа цагийн дотор майхнаа бариарай! Унтаж амрахад тохиромжтой бас аюулгүй газар майхнаа барина гэдгээ санаарай. Хаа хүссэн газраа барьж болно гэхдээ хүрээнээс гарахгүй шүү! За цагийн дараа энд цуглараарай бидэнд олон арга хэмжээ байгаа бүгд ойлгосон уу?"

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now