Намайг уучлаарай

7.3K 401 24
                                    

Зохиогчийн талаас

"..........Тэр....... амьд уу?" хэмээн Жин хоосон зүйл ширтэн суух найз руугаа харсаар асуулаа.

Жэй-Хөүп "Аягүү тэнэг байсан нь л түүний алдаа"

Тэхён сул дуугаар "3 хоног болчихлоо......."
Хэдийн 3 хоног өнгөрсөн ч Жинхэ ирээгүй байв. Тэр Тэхёны нэг ч дуудлага, мессежэнд хариу өгсөнгүй. Өнгөрсөн 3 хоног Тэхёнд тамд амьдарч байгаа мэт л байв. Орой бүр тэр Жинхэгийн гэрийн үүдэнд очиж шөнө дунд хүртэл сууна.... Тэхён Жинхэгийн тухай бодсоор улам л амьгүй хоосон бие шиг болсоор... Тэр түүнтэйгээ уулзахыг ямар их хүсч байгаа болоод ийм байдалтай байхав.

Жинхэгийн талаас

Тэхён: Хайраа.......гуйя миний дуудлагыг аваач дээ.
Тэхён: Гуйж байна Жинхэ ядаж мессежэнд хариу бичээч дэх үү.
Тэхён: Жинхээ....... Намайг уучлаарай. Чамайгаа шархлуулсан намайг уучлаач дээ...
Тэхён: Жинхэ чамайг уншиж байгааг мэднээ...... Гуйя надтай ярь л даа.
Тэхён: Намайг битгий орхиоч Жинхэ....  Олон сая удаа чамаасаа намайг уучлаач гэж гуйя. Чи намайг хуураагүй гэдгийг........ Чамайг Юнад гар хүрээгүй гэдгийг...........би мэдсэн. Чамдаа итгээгүйд минь уучлаарай... Жинхэ надад нэг боломж олгооч гуйж байна...

Тэхёноос тоо томшгүй мессеж ирж байна.... Эцэст нь түүнийг бүх зүйлийн тухай мэдсэн гэдгийг би БэмБэмээс сонссон. Түүнээс ирэх мессежүүдийг нь би унших ч түүнийг ойлгож чадахгүй байсаар.... Эхлээд тэр над руу аймшигтай уурлаж орилж хашхирсан гэтэл одоо....уучлал гуйгаад байна????

Хэсэг минь одоо бүх юм зүгээр бид дахиад хосууд болох болно гэж хэлэх бол нөгөө хэсэг нь дургүй хүрч дахиж хармааргүй байна гэдгийг хэлээд байна. Гэвч түүнтэй хамт байх хүсэл минь илүү их бололтой....
Би чинь яагаад ингээд байнаа? Тэхён дахиж намайг өвтгөж шаналгахгүй байх талаар хичээл сурах хэрэгтэй. Тэр өөрийнхөө найз охинд итгэх талаар ч сурах хэрэгтэй. Бас хайртай хүн нь өөрийг үл тоож огт хайрахгүй байхад ямар их шаналж өвддөг тухай ч сурах хэрэгтэй.

Тэхёны талаас

Хүйт даасан ширээгээ дэрлэн цаг минут бүрийг тоолон сууна. 3 өдөр 48 минут 35 секунд...... Жинхэг харсангүй. Амьдрал минь түүнгүйгээр бараан бараан болж байна. Дэмий л хажуудах түүний хоосон суудал руу харна.

Гэнэтхэн хажуу талд ширээ сандлын хяхтнах чимээ сонсогдлоо.

Би нүдээ томруулсаар "Жинхээ?!" гээд ухас хийн өндийхдөө тэнцвэрээ алдан унахаа шахлаа.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now