Намайг тэврээч

8.6K 421 19
                                    

Жинхэгийн талаас

Тэгэхээр..........тэд мэдчихсэн! Энэ нь ч үнэндээ сэтгэл амар болголоо. Дахиж юу ч нуух шаардлагагүй. Одоо зүгээр сургуулийнханд өөрийгөө хэн гэдгийг мэдэгдэх тохиромжтой үе ирэхийг л хүлээх хэрэгтэй.

Сургууль руу орон залуус дээр очин "Өглөөний мэнд!" гэлээ. Гайхмаар нь БэмБэм, Югём бас Тэхён гээд бүгд байж байв.

Жэй-Хөүп инээн "Өглөөний мэнд Жинхэ...........эсвэл KJ гэх үү?"

"Хахахаха чшш........болгоомжтой бай!" хэмээн би шивнэж хэлэхэд Жэй-Хөүп "Заа! Заа!"

"Өглөөний мэнд Жинхэ" гээд Тэхёныг инээхэд зүрх минь яг олимпод түрүүлсэн мэт түргэн цохилно.

Би "Өглөөний мэнд!" гэж хариу хэллээ.

Тэхён "За алив анги руугаа хамт явцгаая!" гээд мишээв. Би яаж үгүй гэж хэлэх билээ дээ?

Тэхёны талаас

...........Солиотой......... Тийм ээ. KJ-н талаар интернетээс зөндөө хайж уншлаа......ЧӨТГАР АЛГАД!!! KJ, Жинхэ хоёр нэг хүн???? Эсрэг тэсрэг хоёр өөр туйл шиг. Түүний ямар байх нь огт хамаагүй би түүнд хайртай хэвээрээ. Гэсэн ч зүгээр л хачин санагдаад байна шүү.......

Утасны нүүр дэлгэц (lock screen) дээрээ аядол байх зургийг нь харин үндсэн дэлгэц (home screen) дээр сургууль дээрх энгийн л нэг Жинхэгийг зургийг тавьлаа.........
Нэг зураг авалтын зургийг нэг зүгээр л анги дээр хажууд суух зургийг нь ээлжлэн байн байн харна.........Яаж энэ охин өөрийгөө ингэж хоёр өөр төрхөөр харуулж чаддаг байнаа?

Эхлээд түүнийг шал өөр дүр төрх, хувцаслалттай байгааг нь хараад намайг хичнээн их гайхсаныг мэдэх үү? Би нүдэндээ ч итгээгүй! Тэр үнэхээр тагс гайхалтай бас янзтай харагдаж байсан. Худал хэлэхгүй ээ гэхдээ KJ тайз дээр үнэхээр биширмээр гайхалтай байсан.......одоо би тэдний фэн клубт нэгдмээр байна. МИНИЙ ЦОР ГАНЦ ШИЛДЭГ БИАС БОЛ ЖИНХЭ! ҮҮРД ЖИНХЭ Л БАЙХ БОЛНО.

Өө золиг гэж түүнд бас дуртай өчнөөн олон фэн хөвгүүд бий гэдгийг саналаа. Бусад эрэгтэй аядолууд ч түүнд дуртай. Хэтэрхий олон өрсөлдөгчид байна!!.....ГЭХДЭЭ Л БИ БУУЖ ӨГӨХГҮЙ! ЗӨВХӨН ТЭХЭ (ТЭхён + жинХЭ) БАЙХ БОЛНО. ТЭХЭ ҮҮРД!

Жинхэ над руу харан "Хачин юм чинь" гэв.

Үүпс.......Саяны бүх сэтгэл хөдлөлөө харуулчхавуудаа?"

~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~~

И багш "Ангийнхан! Өнөөдөр тэмцээн болох өдөр шд ээ!"

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now