KJ

6.9K 384 12
                                    

Жинхэгийн талаас

"ЭНЭ ХҮН ХЭН ЮМ БЭ?"     

"ТЭР ЧИНИЙ НАЙЗ ЗАЛУУ ГЭДЭГ ҮНЭН ҮҮ?"        

"ТҮҮНИЙ ТАЛААР ЯРЬЖ БОЛОХ УУ?"                        

"ЯАЖ ТҮҮНТЭЙ АНХ ТАНИЛЦСАН БЭ?"

"ТЭР МОДЕЛ ҮҮ?"

"KJ ЯМАР НЭГ ЮМ ХЭЛЭЭЧ!"

JYP-с түрүүлээд гарахад эдгээр олон асуултаар сэтгүүлч хэвлэлийнхэн намайг булна. Тэдгээр намайг хүрээлэн тойрох сэтгүүлчид микрофоноо нүүрэнд минь ойртуулан камерын гэрэлнүүд өөдөөс тусна.
Азаар манай менежер хамгаалагчидтай ирэн тэднийг хашиж машин луу явах зам гаргаж өгөн би машиндаа сууж чадлаа.

Миний хэлэх үг "Тийм ээ! Бид үерхэж байгаа."

Дараа нь ашгүй машин хөдлөлөө. Эцэст нь бид бүх хүмүүст албан ёсоор зарлагдлаа!!!!

Өнөө өглөө эрт Тэхён бид хоёрын скандалаас болж ярилцахаар JYP-д дуудагдсан юм. Нэгэнт ил болсон үнэн зүйл учраас би захиралд тийм гэдгээ хэлсэн. Харин баяртай зүйл нь JYP захирал биднийг үерхлийг хүлээн зөвшөөрсөн. Бусад компани шиг биш шүү дээ манай муу захирал чинь!

Гэр лүү явах замд утас зогсоо зайгүй хангинана. BTS, БэмБэм нараас бөөн дуудлага, мессежүүд ирнэ. Цаг харвал удахгүй хичээл эхлэх гэж байв. Амжина гэж найдъя.

Дахин утас дуугарлаа. БэмБэм байх ба энэ удаа би утсаа авлаа.

Тай залуу: Чи хаана байна??!
Би: Гэр лүү явж байна. Цаана яагаад ийм их чимээтэй байгаа юм?
Тай залуу: Бүгд мэдсэн! Жинхэ чиний жинхэнэ төрхийг сургуулийнхан бүгд мэдчихсэн!
Би: Бүгд үү??
Тай залуу: Тийм ээ! Жинхэнээсээ сургуулийнхан тэр аяараа бүр сэтгүүлчид сургуулийн гадаа зогсож байна!
Би: Аааххх одоо яанаа??!! Би одоо яах юм бэ?
Тай залуу: Чи зүгээр гэр лүүгээ хариад.....дүрэмт хувцсаа өмсөөд шуул сургууль дээр хүрээд ир. Нүдний шил, шүдний аппарат гээд юу ч үгүй өөрийнхөөрөө л.
Би: ............тэгэх хэрэгтэй гэж үү?
Тай залуу: Тийм ээ!! Хурдал бид нар хүлээж байя.
Би: Заа......удахгүй уулзъя.

Утсаа таслахтай зэрэгцээ машин гэрийн гадаа ирэн зогслоо.

"Жинхэ! Буугаарай!" гэх дуунаар дээш харвал Тэхён дүрэмт хувцсаа өмцөн гэрийн гадаа машинаа налаад зогсож байхыг хараад би гайхав.

"Баяртай менежер-ним!" гээд би машинаас буулаа.

"Өглөөний мэнд үзэсгэлэн гоо минь" гээд Тэхён хацар дээр минь зөөлөн үнслээ. Өглөө бүр ингэж мэндэлж байвал мөн гоё оо *~*

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now