Жонгүкийн төрсөн өдөр

6.5K 392 10
                                    

Жинхэгийн талаас

Өнөөдөр макнэ Жонгүкийн төрсөн өдөр. Бид нар Солонгос BBQ ресторанд тэмдэглэхээр болсон. Мэдээж бүгд очно БиТиЭс, Миёон, би гээд л..........бас Юна.

Жонгүк гэдсээ илсээр "Ёоох,! Зөндөө их цадчихлаа."

Жин "Би ч гэсэн"
"Би ч бас!"

Жонгүк "Гэхдээ торт идэх зай байна"
Бусад "Тийм шүү"
Жимин "Тэгвэл бялуугаа зүсэцгээх үү?" хэмээн баярлан алгаа ташина.

Удалгүй зөөгч бяцхан Жонгүкийн барималыг хийсэн 3 давхар фондат торт авчирлаа. Энэ бялуу үнэхээр онцгой гоё загвартай юмаа. Ялангуяа Жимин түүний төрсөн өдрийн бэлэг болгон өөрөө сонгон хийлгэсэн болохоор тэр.

Би тэр бялууг харах мөчид "Вуаав.........." хэмээн амаа ангайлаа.

"Oh man Holy shit! Wow! Баярлалаа хён" гээд бялуух дээрх өөрийг нь дуурайж хийсэн чимэглэлд хүрэнгээ баярлан хэлнэ.

Жимин инээн "Макнэ-нхаа төлөө бол энэ юу ч биш"

БиТиЭс "Жимин аргагүй л Жонгүкт хайртай юмаа" гэлцэнэ.

Жин, Миёон бялуу дээрх лааг асаан төрсөн өдрийн дууг эхлүүллээ.

"Төрсөн өдрийн мэнд хүргэе~

Төрсөн өдрийн мэнд хүргэе~

Хайрт Жонгүктаа~

Төрсөн өдрийн мэнд хүргэе~~~"

"Үүүүүү!!!! Хүслээ бодоод лаагаа үлээгээрэй."

Макнэ урдаа гараа аван нүдээ анин хүслээ бодоод лаагаа үлээлээ.

Бид "Төрсөн өдрийн мэнд Макнэ~"

Жин "Манай бяцхан үр ч том болж байна даа" хэмээн ээж хүн шиг л бахархан хэллээ.

"Май миний бэлэг" гээд Миёон төрсөн өдрийн эзний урд тавин "Жин бид хоёр хамтдаа өгч байгаа шүү"

"Энэ ахынх нь" гэсээр БиТиЭс-н залуус ч түүнд бэлгийг нь өглөө.

Күүки бэлэгнүүдээ харан баяртай нь аргагүй эхнээс нь задлалаа.

Миёон, Жин хоёрынх улаан Beats solo2 чихэвч
Рэпмоных улаан, хар 2 өнгийн converse
Шюгагынх гар цүнх
Жэй-Хөүпийнх үнэтэй брэндийн эрэгтэй үнэртэн тус тус байлаа.

Юнагынх Timberland байв. Гэхдээ Жонгүкт зөндөө ийм гутал зөндөө байдгыг би өмнө нь харсан. Жонгүк Юнагын бэлэг рүү харан инээх аядан баярласанаа хэлэв.

(Дууссан) BTS |Kim Taehyung| Bad Boy in luvWhere stories live. Discover now