Chapter 1: "Хүсэл"

12.7K 576 12
                                    

"-Ким Тэхён өчигдөр эх орондоо эргэн ирлээ."

"-Солонгос улсын Ерөнхийлөгчийн тушаалаар уран гимнастикын олон улсын мастер Ким Тэхёнд "үндэсний тамирчин" цол олголоо."

"-2016 оны дэлхийн олимпд Ким Тэхён Солонгос улсыг төлөөлж эрэгтэй уран гимнастикын ганцаарчилсан төрөлд хүч сорин хүрэл медал хүртэн ирсэн билээ. Тэрээр эцсийн шатанд гурван орны тамирчинтай өрсөлдөж байгаад санамсаргүй алдааны улмаас шагайгаа гэмтээсэн юм. Гэсэн ч тэр үзүүлбэрийг дуустал нэг хөл дээрээ тогтож, ганц ч оноо алдалгүй хийснээр хүрэл медалийн болзол хангасан юм. Дэлхий даяар түүний хүч чадал, тэсвэр тэвчээрийн талаар шагшин магтаж байна. Ким Тэхён, тэр үнэхээр Өмнөд Солонгосын баатар мөн билээ."

"-Шуурхай мэдээ: Өчигдөрхөн эх нутагтаа ирсэн Ким Тэхён гэнэтийн хэвлэлийн бага хурал хийж зодог тайлж байгаа харамсалтай мэдээг бидэнд мэдэгдлээ. Түүний хөлөндөө дэндүү хүнд гэмтэл авсан учир дахин спортоор хичээллэх, хурц ширүүн хөдөлгөөн хийх боломжгүй болсон байна. Бүх Солонгосчууд түүний мэдэгдэлд цочирдоцгоож байгаа аж. Ийнхүү 19 настай залуу тамирчин маань 10 жилийн дараа ч дэндүү эрт  гимнастикийн дэвжээгээ орхилоо."

-

2 жилийн дараа

"Омо! Тэр Ким Тэхён мөн байна тийм үү?"

"Бурхан минь, бодсоноос царайлаг юм аа. Дэвжээгээ орхисноос хойш тэр их муухай ааштай болсон гэж сонссон."

"Мэдээж хэцүү шүү дээ"

"Харамсмаар юм. Уг нь илүү ихийг дуулгах байсан юмсан. Гэхдээ тэр одоо ч Солонгосын баатар хэвээр тийм үү?"

"Тийм шүү. Түүнийг гүйцэх тамирчин гарч ирэх нь юу л бол?"

Хижээл насны хоёр эмэгтэй ийн ярилцах зуур урдуур нь дэгжин хувцасласан, царайлаг хээнцэр залуу ихэмсэгээр алхан өнгөрлөө. Энэ бол Ким Тэхён. Өмнөд Солонгосын баатар. Хэдий дэвжээгээ орхиод 2 жилийн нүүрийг үзэж байгаа ч улсынхаа төлөө өвдөлтөө шүд зуун тэмцсэн 3 минут Солонгосчуудын зүрхэнд хоногшсоор байгаа билээ.

Гэвч Ким Тэхён гэдэг хүний хувьд бүх зүйл хэдийн дууссан байлаа. Улс орон хичнээн түүний нэрийг алдаршуулсан ч, охид хүүхнүүд хэдэн зуугаараа түүнд унаж тусан өрөөндөө зургыг нь наасан ч, өөрөө хэдэн хүүхдэд хүсэл мөрөөдөл бэлэглэж шүтээн нь болсон ч хамаагүй. Бүх зүйл дууссан мөчид Ким Тэхён өөрийнхөө хувьд бүр мөсөн сөнөсөн.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now