"Би одоо ч итгэхгүй нь. Бурхан минь. Миний нэр тэнд байсан гэж бодохоор зүрх хурдан хурдан цохилж байна." Пак хатагтай хөөрөн суух хүүгийнхээ толгойг илэн хоолоо тайван идэхийг санууллаа. Жимин том өрөөний ширээн дээр байх нүсэр цом руу харж нэг инээн хоолоо идэж эхлэв. Жиминий ээж Тэхёнийг хамт хооллохыг хүссэн юм. Тэхён чимээгүйхэн хооллохын зэрэгцээ жоохон хүүхэд шиг л шулагнах түүнрүү нууцхан харж байлаа."Тэгэхээр одоо би гарах ажилтай."
Жимин гайхсаар ээжрүүгээ харан "Энэ орой ямар ажил гарсан юм?"
"Сэхи чиний талаар хэдийн сонсчихоод шалтаг болгож дуудсан юм. Оройтохгүй амлаж байна." хэмээн инээсээр хүүгээ үнсээд гарахад Жимин араас нь хөхрөн "Ажил гэнэ шүү." гэж амандаа бувтнаж байлаа. Жиминий ээж буцаж хаалгаар цухуйхдаа "Тэхёнийг явахаар хаалгаа сайн түгжинэ шүү! Оройг сайхан өнгөрүүлээрэй." гэж тэдэнд хандан хэлээд яаран явлаа.
"Тэр намайг одоо ч жоохон гэж боддог юм." Жимин мөрөө хавчин инээсээр Тэхён руу харав.
"Хооллож дууссан бол миний өрөөнд орцгооё." Тэхён суудлаасаа босоход тэр дагуулан өрөөндөө орж ирлээ. Тэгээд гэрлээ дартал ассангүй.
Жимин дахин дахин дарж үзсээр "Гэхдээ одоо ч энэ гэрлийг өөрөө сольж чадахгүйгээс харвал би жоохон хүүхэд бололтой." гээд санаа алдан хаалгыг нээж орхиод цааш явах гэтэл саянаас хойш хаалганы хажууд түүнийг ширтэн зогссон Тэхён гараас нь татан зогсоолоо.
"Жимин, өнөөдөр… тэр өдөр." гэх нь Жиминийг гацааж орхих нь тэр. Тэхён түүнийг өөртөө ойртуулан хариулт горьдсон харцаар харсаар байлаа. Тэгээд шантарсан бололтой,
"Үгүй гэх гэж байгаа бол хурдхан хэл. Битгий намайг зовоо гуйж байна." гэлээ. Жимин доош харан уруулаа хазалсаар хэлэх үгээ найруулж ядан зогсоно. Дахин хэдэн хором өнгөрөхөд Тэхён хүндээр амьсгаа гарган,
"Ойлголоо. Өөрийгөө хүчлэх хэрэггүй. Би ингэнэ гэж таамаглаж байсан юм. Намайг уучлаарай." гэсээр нэг алхам холдон "Би ингээд явъя даа." гэв. Тэгсэн ч эцсийн найдлага тавих мэт хэдэн хором зогссоны эцэст хойш эргэн өрөөнөөс гарахаас өмнө Жимин татан зогсоож амжсан юм. Тэр дээшээ харахад харц нь гүйлгэнэн сандарч, хацар нь улайсан байв.
"Би таныг хүлээж авна аа." гэх зөөлөн, энхрий бас ичимхий үгс Тэхёний чихэнд хүрэхийн тулд хэр их зориг, хүч шаардсаныг таашгүй. Зүрх нь бөмбөрдөн өглөөний тэр мэдрэмж дахин бүрхэн авах шиг болно. Гэхдээ Тэхён үүнийг хүртэх цор ганц нэгэн мөн байлаа.
ESTÁS LEYENDO
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfic"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY