"Үнэхээр- үнэхээр та миний хувийн дасгалжуулагч юм уу?"
Пак Жимин яг л нэг асуултаа тэрбумдах удаа давтан асуусан ч Тэхён хөнгөхөн толгой дохихоос өөрийг хийсэнгүй. Харин одоо Жимин түүний хажуугын суудал дээр туулай шиг дэвхцэж эхэллээ. Тэр үнэхээр сэтгэл нь хөөрсөн харагдах ба энэ машинд суусны дараа нүүрэндэх инээмсэглэлээ огт арилгаагүй юм.
"Пак багш өнгөрснөөс хойш би үнэхээр гацаанд орчихсон. Гэтэл бурхан минь- үнэхээр би зүүдлээгүй биз дээ?" хэмээн өөрийгөө алгадаж үзэв.
"Хөөе жаалаа! Тонгочихоо больж болох уу? Эсвэл би чамайг жийж унагахаас өөр аргагүй болох нь." Бөгчим агаараас болж бухимдах тэрэнд Жиминд үнэхээр нэрмээс болж байв.
"Ойлголоо." Жимин дуулгавартай гэгч нь томоотой болох ч амнаас нь өнөөх дуусашгүй асуултууд урссаар л.
"Би таньтай зургаа даруулж болох уу?"
"Үгүй."
"Бид хаашаа явж байгаан?"
"Бэлтгэлд."
"Гэхдээ заал эсрэг зүгт-"
"Бэлтгэлийг зөвхөн зааланд хийдэггүй юм."
Машин хүчтэй тоормозлон тэд түргэн хоолны газарт ирсэнээ анзаарав.
"Э-энд яах гэж?"
"Зүгээр л буугаад ир." Жимин түүний үгэнд орон өмнө нь хэзээ ч хэн ч орохыг зөвшөөрч байгаагүй газар луу даган орлоо.
Тэхён түүнийг дагуулсаар текний урд ирж,
"Захиал."
"Гэхдээ би өөх тостой юм идэж болохгүй."
"Юу гээч, чамд ямар ч эрч хүч алга. Миний харж байгаагаар чи зөвхөн ногоо, байцаагаар хооллодог тийм үү?"
Жимин толгой дохин "Ээж хэлэхдээ тэгж байж эрүүл жингээ барь-"
"Наадах чинь зөв хооллолт биш. Чамд хоолны дэглэм тийм ч хэрэггүй. Чи хоногт авах ёстой калорын хэмжээгээ тэр ногооноосоо авж чадахгүй ойлгов уу?"
Тэр хариу хүлээлгүй зөөгчид хандан аль бол илчлэг, калори ихтэй хоолнуудаас захиалж, хийжүүлсэн ундаа ч захиалах нь тэр. Харин Жимин түүний өөдөөс үг ч дугарч чадалгүй доош харан зогсоно. Энэ буруу гэдгийг тэр мэдэж байсан юм.
"Ид!"
"Г-гэхдээ ээж… намайг загнана."
"Чи одоо ч түүгээр өгзгөө арчуулдаг уу?"
YOU ARE READING
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY