[3 жилийн өмнө]"Хусог!"
"Сайн уу?" Хусог Тэхёнийг гүйн ирэхэд гарааснь атгаж хацар дээр нь үнсэн мэндэллээ. Тэхёний гар хүйтэн байхыг анзаарч хөмсөгөө зангидан,
"Бээлий байхгүй юм уу?" гэхэд Тэхён толгой дохив.
"Минийхийг өмс."
"Хэрэггүй ээ, гар чинь даарчихна."
"Халаасандаа хийчихвэл зүгээрээ." гэсээр бээлийгээ тайлан Тэхён өмсгөөд эргүүлэн атган явлаа. Тэд хоёул спорт цүнх үүрч ижил сургуулийн куртик өмссөн байв.
"Бүсийн тэмцээн удахгүй эхлэнэ."
Хусог тэнгэрт гялалзах оддыг тоолох мэт дээш удаан ширтсээр хэлэхэд амнаас гарах уур дээш савсана.
"Ахх, багш бэлтгэлээ хүндрүүлнэ гэсэн. Зугтмаар санагдаж байна." гэж Тэхён гомдоллох мэт хошуугаа унжуулан хэлсэн ч Хусог анзааралгүй,
"Ялахыг хүсч байна." гэлээ. Түүний ярианы өнгө өөрчлөгдөж цаанаа ямар нэг зүйл агуулсан мэт сонсогдоход Тэхён гайхан харвал Хусог газар ширтэн алхах аж.
"… Гэхдээ чамтай өрсөлдмөөргүй байна."
Тэхён "Бидний харилцаа хамаагүй тэмцээний үеэр бид өрсөлдөгч шүү дээ." гэхэд Хусог,
"Би мэднэ ээ." гэж сулхан хэлэх нь сонстоно.
-
Хусог гэртээ орж ирэн "Би ирлээ." гэж чангахан хэлэхэд аав нь өрөөнөөсөө цухуйн ороод ир гэж хэллээ. Хусог ч шууд аавынхаа өрөөг зүглэв.
"Бэлтгэл чинь хэр байна.?"
"Би хичээж байгаа." гэхэд тэр Хусогын мөрийг хөнгөхөн цохингоо,
"Тийм ээ, хичээх хэрэгтэй. Ялахыг хүсч байвал!" Аавынх нь гар чангарч, нүд өөр зүйл өгүүлэн ширтэхэд Хусог сандарч орхих нь тэр.
Тэр мэднэ аавынхаа юу хүсч байгааг. Зөвхөн түүний энгэр дээр гялалзах алтан медалийг аав нь хүсч байгаа. Тэр ч ялгаагүй хүсдэг болохоор өдөр алгасалгүй бэлтгэлээ тууштай хийдэг ч- Ким Тэхён байгаа цагт энэ бүхэн бүтэшгүй. Тэхён шилдэг, тэр онцгой, тэр уран гимнастикт бүхнээ зориулсан учир бүх чадлаараа хичээдэг. Хүмүүс түүнээс онцгой зүйл хардаг учир "чи чадна, хичээгээрэй." гэж урамшуулдаг. Харин Хусог үргэлж түүний ард бичигддэг. Ямар ч урмын үг, алга ташилтгүйгээр. Аавынхаа ширүүн харцтай тулгарах бүртээ Хусог өөрийгөө үзэн ядаж нойтон дэртэй хонодог байлаа.
YOU ARE READING
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY