Chapter 23: "Ялалт"

3.5K 382 19
                                    

2020 оны 7 сарын 24

"Tokyo 2020 зуны олимпын наадмын нээлт өнөөдөр болж, олимп албан ёсоор эхэлснийг мэдэгдлээ."

"Энэ удаагийн зуны олимпд Өмнөд Солонгос улсаас 17 төрөлд 67 тамирчид ганцаарчилсан болон багын төрөлд хүч сориг өрсөлдөж байгаа аж."

Жимин харцаа гүйлгэн томоос том, асар олон хүний дуунд шуугисан цэнгэлдэх хүрээлэнд Тэхёнийг хайна. Тэр хэдийн дахин нэг сэтгүүлчийн гарт өртжээ. Жимин найз залуугаа ямар мундаг, бас алдартай болохыг өнөөдөр л хамгийн сайн ойлгох аж. Уран гимнастикын ханхүү хэмээн нэрлэгдсэн тэрээр Өмнөд Солонгосын багын цувааны эхэн хэсэгт орж ирсэн ба зураглаачид түүнийг хэд хэдэн удаа ойроос авж, тэр бүрт нь цэнгэлдэх хүрээлэн тэр аяараа орилолдон түүнийг дэмжинэ. Бас хэдийн хаяр мянган сэтгүүлч, сурвалжлагчид түүнээс ярилцлага авахаар овооролдсон байлаа.

Жимин хачин их сандарч, яг одоо гараас нь чанга атган урам өгөх хэн нэгэн хэрэгтэй байсан ч тэр хэн нэгэн нь одоо түүнд олдох нь ховор болжээ. Олимпын нээлтийн дараа тэд бүгд байрандаа ирж, Юнги бүгдэд нь хэдэн зөвөлгөө заавар хэлсэний дараа өрөөндөө орж амрацгаав. Маргааш бол үнэхээр тэдний хувьд хамгийн чухал өдөр билээ.

Жимин орон дээрээ үсрэн гарч суугаад цэгцлэхээр хэдэн хором нүдээ анисан ч хаалга гурав тогших дуунаар бүх анхаарал нь сарниж гүйн очиж тайлтал Тэхён зогсож байлаа. Жимин түүнийг оруулахаас өмнө хонгилыг шалган хараад хаалгыг дотроос нь хаасан даруй Тэхёнд наалдан тэврүүллээ.

"Их саналаа."

Тэхён чимээгүйхэн инээн "Бид хамт л байсан шүү дээ."

"Худлаа ярь! Өнөөдөр ганц ч үг солилцоогүй байж. Тэр том газар ямар их сандарч, эвгүй байсан гэж бодно?"

"Би байхгүй байсан ч тэнд багийн олон тамирчид байсан шүү дээ Жимин."

"Тэгсэн ч гэсэн. Би сандраад л байх юм. Намайг тэврээд унтаж болно биз дээ?" гэж эрхлэсэн маягаар хэлэхэд нь Тэхён уруулаа хазласаар болгоомжлонгуй,

"Тэр... Жимин, би орой үдэшлэгт уригдсан. Явахаасаа өмнө л чамтай уулзах гэж ирсэн юм." гэхэд Жимин тэвэрээс нь салан гайхсан харцаар харлаа.

"Надаас илүү чухал ямар үдэшлэг байдаг билээ? Бид бүгдийн хувьд чухал өдрүүд эхлэх гэж байхад архидаг согтуурах гээ юү?"

"Үгүй ээ, Жимин би уухг-"

"Явдаа! Чи байсан ч байгаагүй ч би унтаж амарч, сандралаа дарчихаж чадах байх." Жиминий хоолой огцом өөрчлөгдөн тэр Тэхёний биеэс салан орон дээрээ ирлээ. Тэгээд хөнжлөө сөхөн хэвтэхээсээ өмнө,

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now