Chapter 18: "Түүнгүй өдрүүд"

3.5K 356 53
                                    



Taehyung

Хоосон…
Зүгээр л хоосон өдрүүд…

Тэхён сэрээд тааз ширтэн хэсэг хэвтэхдээ бодов. Түүний тухай бодолд дарагдаж, санан бачуурах өдөр хоногуудын талаар. Жимин түүнд ирээд удаагүй ч явж одохдоо хамгийн чухал зүйлийг нь аваад явчихжээ. Сэтгэл хөдлөл… Тэрэнд инээх шалтгаан ч олдохгүй байлаа. Үнэндээ Тэхён хэнээс ч илүү ганцаардмал, уйтгартай нэгэн бололтой.

Ус буцалгагчны чимээ л байшинг дүүргэж урд нь тэр тавилга налан зогсоно. Ингээд л байвал энэ том далай шиг харанхуй мэдрэмжинд бүрэн автах мэт байсан учир тэр одоо л зогсоохоор шийдэн хувцаслаад 3 хоногийн өмнө түүнд ирсэн шууданг бариад
гарав. Намар хэдийн дундаа оржээ.

Машиндаа суухад ч дуусахгүй их дурсамж сорон авч, дахиад л Жиминий талаарх бодолд автана. Хоосон…

Тэр явсаар Спортын төв холбооны барилгын өмнө ирж зогсов. Түүнийг хаалгаар орон үүдний ажилтангаас заалгасан өрөөнд орох үед тэнд сууж байсан хижээл насны эр яг л Тэхёнийг хүлээж байсан мэт баяртайгаах хүлээн авсан юм.

"Тэгэхээр хүлээж авсан гэж ойлгох уу?"

Тэхён толгой дохиход тэр хавтастай бичиг баримтуудыг түүний өмнө тавилаа. Энэ танилцуулгууд байх аж.

"Өөрөө сонго. Харьцангуй олон хүүхдийн материал ирсэн." Тэхён хавтасыг задлан эхнээс нь танилцана. Тэд дахин шинэ баг бүрдүүлэхээр болж дасгалжуулагчаар нь Тэхёнийг томилсон юм. Тэхён бүгдийг нь сайтар нягтлан 6 хүүхдийн анкетыг онцлон аваад бусдыг нь буцаан хийлээ.

"Чиний сонголтод найдаж байна."

-

"Тэхён?"

"Сайн байна уу?"

Удаан хугацааны дараа Жиминий гэрт ирэхэд Пак хатагтай түүнийн гайхширсаар угтан авлаа. Хүүгээ хол явуулсан түүний байр байдал ч хэцүүхэн байх аж. Тэхёнд цай аягалахаар гал тогоонд орох зуур тэр ширээн дээр дэлгээтэй байх Жиминий зургын цомгыг ажаад амжив. Хатагтай хүүгээ их санаж байгаа бололтой.

Жимин яваад 16 хонож байлаа.

"Жимин минь хэр байгаа бол?"

Түүний ээж Тэхёний өмнө суухдаа ямар нэгэн горьдлого тээсэн харцаар харах бол Тэхён зөөлөн инээмсэглэн "Тэр зүгээр дээ, ямар нэг зүйл болвол би хамгийн түрүүнд танд хэлэх болно." Хатагтайн нүдэнд нулимс цийлэгнэх ч түүнийгээ залгих гэж хичээх нь харагдаж байлаа. Жимин үгүйд энэ байшин ч хоосон байх аж.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now