Жимин нойрноосоо сэрээд хамгийн түрүүнд өөрийгөө Тэхёний тэвэрт байгаан мэдрэн, түүнрүү биеэрээ эргэн хэвтлээ. Итгэмээргүй юм, Ким Тэхён түүний залуу болчих гэж. Бодох төдийд л бүх л дэлхий дотор нь багтах шиг болж орилж, хашхирч, галзуу мэт гүймээр санагдана.
Ийм л байдаг байх нь. Хүнд дурлах. Шохоорхол биш дурлал. Гэнэтийн мэдрэмжүүдээр дүүрэн өдрүүдийг туулж, янз бүрийн сэтгэл хөдлөлд бүрхэгдэнэ. Саяхан л Жимин түүний үнсэлтээс зугатаж уйлж байсансан. Энэ дөнгөж эхлэл гэж бодоход л Тэхёнтой өнгөрүүлэх бүх л амьдралаа төсөөлсөөр тэр инээмсэглэнэ.
Тэхён хөмсөгөө зангидан, нүдээ нээхэд оюун санаа нь эзэндээ арай ирээгүй байгаа бололтой хоосноор хэсэг ширтснээ удалгүй инээмсэглэн буцаан нүдээ анив. Тэр Жиминтэй духаа нийлүүлэн хэсэг чимээгүй хэвтээд дахин нэг удаа нүдээ нээлээ.
"Амаараа амьсгалах чинь намайг тавгүйтүүлж байна."
"O-oh." Жимин сандран түүнээс холдон амаа дарахад Тэхён чанга инээсээр жаахан өндийн Жиминий гарыг амнаас нь холдуулаад гүн бас гайхалтай үнсэлтийг бэлэглэв.
Шаргал дэртэй нь зохицох түүний үс, цонхоор тусах өглөөний наранд гэрэлтэн харагдах цагаан царай мөн багахан улайсан хацар. Пак Жимин үнэхээр төгс харагдах аж.
Тэд нэгнийхээ нүдрүү яваад орчихов уу гэлтэй удаанаар ширтэлцэх чимээгүй хэдэн хормыг доод давхараас гарах аяга тавагны харшилдсан чимээ сүйтгэж орхив.
"Э-эж!" Жимин Тэхёний гарыг түлхэн ухасхийн босоод сандарсан аятай нүд нь гүйлгэнэсээр,
"Тэр шөнө ирээд биднийг харчихсан байх даа. Тэгээгүй байсан ч одоо хамт буувал мэдэж л таарна. Үгүй ээ ер нь таны машин гадаа байгаа ш дээ. Яах вэ? Та цонхоор буучих уу?" гэж орон дээрээ дэвхцсээр нэг амьсгаагаар шахуу дуржигнуулан гонгиноход Тэхён дээгүүрх цамцаа углаад орноос босч удаанаар суниангаа тайван өнгөөр,
"Сармагчин шиг харагдаад байна уу? Би хэлсэн биз дээ, ээжтэй нүүр тулна аа гэж. Хамт бууцгаах уу?"
"Үгүй ээ үгүй. Би бэлэн биш байна ш дээ. Би чадахгүй!"
"Тэгвэл эндээ сууж бай. Би ээжтэй чинь мэнд мэдчихээд явлаа."
"Хаашаа?"
Тэхён мөрөө хавчин "Гэрлүүгээ. Үдээс хойш надтай хамт гармаар байна уу? Болзоё" гээд ирмэхэд Жимин инээсээр толгой дохилоо.
YOU ARE READING
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY