Special Chapter

6.2K 402 34
                                    

A/N: Өглөө сэрээл харсан 3К хүрцэн байсан ёстой баяртай байсаан. Баярлалаа та нартаа. 3000! Их тоо шүү💜


"Тэхёнаа~"

"Тэхён~"

"Тээээээ~"

"Хёённннн~"

Онгорхой цонхоор орж ирэх өглөөний зөөлөн салхи, мөн хайртай нэгний дулаан тэврэлт, гаатай ооны сэнгэнэсэн үнэр, мөн хамгийн дуртай түүний үнэр.

Тэхён нүдээ нээж чадалгүй хэсэг удсан ч инээсээр Жиминийг тэврэн өөртөө наагаад хэсэг хэвтэв. Түүний цэвэрч Жимин хэдийн эртлэн босоод усаэд орж, шүдээ угаачихсан байх аж. Тэхёнд чөтгөрийн бодол төрөхөд тэр нэг мушилзсанаа Жиминий нүүрийг өөрлүүгээ барьж ойртуулснаа үмхий амаараа үлээж орхив.

"Муу заваан-!!" Жимин орилон хойш савж, худлаа ханиалган дараа нь уйлагнав.

"Босоод шүдээ угаа. Там л ийм үнэртэй байдаг байх." гэсээр хойш савсан бяцхан залуу хөлөөрөө түүнийг зогсолтгүй тийрнэ.

Жимин энэ жил 19 настай. Удалгүй 20 хүрэх хэдий ч улам бүр нялхарсаар байх аж. Хэдэн сарын өмнөөс Тэхён түүнийг хажуудаа авч хамт амьдарч эхэлсэн юм. Тэхён түүнийг үнэхээр л үүлэн дээгүүр амьдруулж байлаа. Гэриин ажилд ч оролцуулахгүйн тулд түүнийг ирэх үед гэрийн үйлчлэгч авсан. Мөн долоо хоног бүр тогтсон өдөр тэд хамтдаа Жиминий ээжийн гэрт зочилдог байв. Харин түүний аав өнгөрснөөс хойш их уджээ. Түүний аав нас барсан гэх мэдээг дуулаад Жимин цурхиран уйлж байсан юм. Магадгүй Тэхёний хажууд Жимин хором алгасалгүй хамт байсны ачаар тэр хүнд үеийг хөл алдан уналгүй давсан биз.

Харин энэ жилээс Тэхён Жиминд бага зэрэг санаа зовж эхэлжээ. Учир нь 19 настан гэхэд Жимин Тэхёний ачаар 5 настай хүүхэд шиг л нялхарсан амьтан болоод хувирчихсан. Үүнийг нь ээж нь хүртэл анзаарч, гайхаж байсан билээ. Тэр удалгүй бүхнийг Тэхёний хамт хийхээ болино. Их сургуулиа төгсөж, хүссэн ажлаа хийнэ. Жимин дасгалжуулагч болно гэж ярьдаг ч үнэхээр түүний ааш зан,байгаа байдал хэн нэгнийг дасгалжуулж, бэлтгэхэд тохиромжтой юу гэдэг эргэлзээтэй. Тиймээс Тэхён түүнд жааааахан (тэр чадна гэдэгтээ итгэлгүй байгаа ч) бүр жаааааааахан л хатуу байхаар шийдсэн юм. Тэр Жиминийг эрхлүүлэхээ багасгаж, хатуу байхыг анхааруулах бүрт Жиминий хошуу тохиргоотой мэт л урагш унжин мөрөө сул тавиад амьсгаа нь хүндрээд ирдэг. Тэгээд Тэхён аргадахгүй л бол амьсгаа нь хүндэрсээр нүдэнд нь нулимс цийлэгнээд ирдэг билээ. Энэ бол Тэхёний хувьд гарч чадахгүй мэх л гэсэн үг.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now