Ээж хүү хоёрын өглөөний цайны цаг дэндүү чимээгүй өрнөж байлаа. Хатагтай хэтэрхий дуугүй бас сул байх хүүгээ анзааран санаа зовнин гараас нь зөөлөн атгах ба аргадангүй хоолойгоор,
"Жимин, хонгор минь. Бие чинь өвдөө юү?"
"Үгүй ээ, би зүгээр." Сэрээгээр хэдэн хэсэг сийчээд хаячихсан ч ганц ч ам хүрээгүй өндөг болон зайдасыг ээж нь хараад,
"Ээжтэйгээ ярилцах зүйл байхгүй юу?"
Жимин санаа алдсаар "Байхгүй."
Тэр сандалныхаа ард өлгөсөн бэлтгэлийн цүнхээ үүрэн,
"Би явлаа."
"Тэхён ирээгүй байна шүү дээ. Цаг ч эрт байна."
"Тэр ирж авахгүй ээ. Бас надад бодох зүйлс байна. Баяртай." Жимин ээжийнхээ хацар дээр үнсээд эргэж харалгүй гарахад ээж нь араас нь ширтэн санаа алдсаар үлдэв. Тэр урд орой бүгдийг харсан ч хүүгийнхээ амнаас эхэлж сонсохоор шийдсэн юм.
-
"Жимин хён!" Жонгүг замын цаанаас түүнийг олж харан гараа далласан ч чихэвчтэй явааг нь анзаараагүй байв. Жимин их л бодлогширон доош харан алхах ба ойртон ирэх тусам зангирсан хөмсөг, урагш бага зэрэг цорвойсон уруул нь тод харагдана.
"Хён."
"Өө, Жонгүги." Жимин түүнийг хараад шууд л хөмсөг нь тэнийн инээмсэглэсэн ч хормын дараа дахиад л бухимдсан төрхөндөө шилжчихэв.
"Асуудал гараа юу?"
"Үгүй ээ."
Тэр бусдаас өөрт нь анхаарал хандуулахыг ихэд хүсдэг ч өнөө өглөө иймэрхүү асуулт ядаргаатай санагдаад байгаа билээ. Зүгээр л заримдаа ганцаараа алхаж зарим зүйлсийг эргэцүүлэх хэрэгтэй байдаг шүү дээ.
Яагаад дасгалжуулагч намайг үнссэн юм?
Яагаад харамлаж хардсан юм?Нүднээ түүний өмнө зогсох Тэхёний дүр үзэгдэж чихэнд өчигдөр оройн үгс дахин дахин сонсогдоно.
"Чамайг түүнтэй байхыг харах, түүний нэр амнаас чинь гарахыг үзэн яддаг. Яагаад байгаагаа ойлгохгүй нь. Тэгсэн миний мэдэж байгаа ганц л зүйл бол би чамайг харамлаж байна."
Хардана гэдэг чинь харамлахын нэр биз дээ?
Өчигдөрхөн л би түүний хувьд хэн ч бишдээ гутран алхаж байсан.
Гэтэл…үгүй байх нээ. Би Тэхёний хувьд хардаж харамламаар нэгэн. Үнсэлцэх хэмжээний үнэ цэнэтэй нэгэн. Тэврээд нулимсыг нь арчиж чадахаар эрхэм нэгэн.
CZYTASZ
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY