"Хөөе, одоо муухай царайлахаа боль л доо." гэсээр Жимин Тэхёний цээжээр гараа давуулан тэврэхэд Тэхён толгой сэгсэрч,
"Би одоо ч хямарсаар байна. Надтай битгий ярь!" гэж гомдсон аясаар хэлэхийг нь Жимин шоолон бас өхөөрдөн инээнэ. Түүний төлөвлөсөн гэнэтийн бэлэг яг төсөөлсөнөөр нь Тэхён асар их цочрол өгсөн учир тэр баяртай байгаа нь энэ.
3 хоногийн өмнө
Тэхён Японд ирээд нилээн удсан байлаа. Бэлтгэл ч асар эрчимжэж, Тэхён Жимин хоёр өдөржин хамт байгаад байдаггүй ч ойрхон байгаа учир орой бүр хэдхэн минут ч болтугай нэгэнтэйгээ нууцаар уулзаж амжсаар байв. Жиминээс гадна ганцаарчилсан төрлийн нэг тамирчиныг Тэхён хариуцан авч харин Жимин үргэлжлүүлэн Юнги дээр бэлтгэгдсээр... Тэдний зорилго болсон Токиогын олимп улам ойртсоор...
Харин нэг орой Жимин Тэхён дээр, Тэхён Жимин дээр ирээгүй оройн маргааш Жимин байдгаараа уйлан орж ирээд Тэхёнд "Салъя!" гэж хэлчихээд гүйгээд явчихав. Цочролд орсон Тэхён хэсэг гацан зогссоноо яаран Жиминий араас гүйн гарахад тэр жигүүр хоосон, бүдэгхэн гэрэл л гэрэлтүүлэн байлаа. Тэхён чимээгүйхэн хурдан алхсаар Жиминий өрөөний хаалгыг татвал түгжээтэй байсанд тогшиж үзэн уруулаа хаалганд нааж,
"Жимин юу болсон юм? Салъя гэдэг чинь юу гэсэн үг юм бэ?"
Тэхён хаалганы бариулыг хурдтай дээш доош болгон татсан хэвээр "Хаалгаа онгойлгоод надад тайлбарла Жимин. Яаж байгаа чинь энэ вэ?" Өрөөнөөс чимээ гарсангүйд Тэхён чихээ наан чагнатал Жиминий уйлах дуу сонстох ба үүний дараагаар Тэхён галзуу мэт л хаалгыг татаж түлхэн нүдэж, нээхийг шаардаж байв.
Бэлтгэл дээр Тэхён Жимин дээр шууд ирэн ярилцах гэсэн ч чадсангүй. Үе үе хөмсгөө зангидсан ширүүхэн харцтай л Жимин нүүр тулж байлаа. Завсарлах үед Тэхён шууд түүнийг чиглэн ирсэн ч Жимин хэдэн хөвгүүдийг даган гарж түүнээс бултчих нь тэр. Тэхён бачууран тэсрэхэд ойртоод байлаа.
Ийм янзаар 3 хоног Жимин Тэхёнийг учир битүүлэг гайхширсан мэдрэмжинд түгжиж орхисон юм. Нэг байранд амьдрах ч хүсээд хүсээд уулзаж чадахгүй үе гэж байдаг аж.
Тэхён харанхуй өрөөнд унтаж чадалгүй хэвтэхдээ өнгөрсөн өдрүүдэд юу буруу хийснээ таамаглан эргэцүүлнэ. Жимин түүнээс явах учиргүй билээ. Өөр хүнтэй болчихож ч гэж бодоод амжив. Хэрэв тэгсэн бол яах ч аргагүй гэдгийг ухаарахдаа Тэхён цээжиндээ өвдөлт мэдэрч, бачимдан ороо цохисоор босч очин уулзахаар өрөөнөс гарах гэсэн ч хаалга онгойлгоод л гацчихав. Бодлын хулгайч өөрөө иржээ. Гэвч инээмсэглэн зогсох Жимин төрсөн өдрийн дуу дуулсаар орж ирэхэд алхам бүрт нь хөөгдөн хойг нэг алхсаар байх Тэхёний харц юу ч үгүй хоосорч, уруул нь чичирч байх аж.
"Төрсөн өдрийн мэнд~"
Жимин гартаа томхон шилэн лонх барьсан байх ба доторх нь өнгө өнгийн хуульсан цаасаар дүүржээ. Тэрээр түүнийгээ Тэхёнруу сунган инээмсэглээд,
"Энэ лонх миний чамд хэлж амжаагүй сэтгэлийн үгс, мэдрүүлж амжаагүй хайраар минь дүүрсэн юм шүү."
Тэхёний нүд нулимсаар дүүрч эхлэхэд тэр нуухаар доош харахдаа шилэн лонхыг аажуухан авч гэдсэндээ наан хоёр гартаа барив. Жимин Тэхёнруу инээмсэглэн зогсож байснаа нусаа татахад нь л сая уйлж байгааг нь анзаарсан бололтой,
"Тэхён..." гэсээр урагш алхлаа.
"Муу тэнэг минь! Яалаа гэж худлаа хэлж байгаа юм!! Хичнээн айсаныг мэдэх үү?"
Жимин тас хийтэл хөхрөн Тэхёний бяцхан хүү шиг гомдоллон уйлах төрхийг тархиндаа нэг бүрчлэн хадгалан үлдээхээр ширтэн зогсоно. Гэвч тэссэнгүй хормын дотор тэврээд авав. Анх удаа Тэхёний ийм төрхийг харсан нь энэ билээ. Харин Тэхёний хувьд энэ хэзээ ч мартагдахааргүй өдөр болсон нь тодорхой.
-
"Энэ бүгд захиа гэж үү?"
"Мм."
Тэхён улайсан нүдээрээ Жиминрүү инээн уруул дээр нь баярлаж буйгаа илэрхийлэн үнсээд дахин хэсэг тэр лонх руу хайрлангуй ширтээд ширээн дээр тавин буцаж суухдаа санаа алдан дахиад л бодол болчихов. Орондоо орсон ч Тэхён санааширсан хэвээр байлаа.
"Гэхдээ би үнэхээр их айсан."
Жимин мушилзан Тэхёний мөрийг дэрлэхэд тэр үргэлжлүүлэн "Чамайг уйлсан болохоор эхлээд өөрөөсөө буруу хайсан. Дараа нь чамайг надаас залхжээ л гэж бодсон. Эцэст нь чамайг өөр хүнтэй болчихож гэж бодоод яг галзуурах гэж байлаа." Тэхён Жиминрүү муухай харан духруу нь чангахан няслахад Жимин муухай царайлан духаа илсээр эрхлэх дуу гаргах аж.
Дахин хэдэн хором тэдний дунд аниргүй өнгөрсөний эцэст Жимин,
"Гэхдээ...
...Хоёулаа энд хийвэл алдас болох байх даа?" гэх нь тэр. Тэхён шууд л сонсоод дуу алдан шүлсэндээ харсаар Жимин рүү итгэж ядсан харцаар харж "Пак Жимин, чи үнэхээр эрээ цээрээ алдсан байна!" гэтэл Жимин тоолгүй санаа алдан Тэхёний энгэрээр тоголсон хэвээр,
"Гэхдээ үнэнгээсээ таныг өөртөө хүргэмээр байх юм." гэх нь Тэхёнийг алж орхих шиг боллоо. Тэр Олимп дуустал Жиминд тийм зүйл хийхгүй гэж өөртөө амласан нэгэн байтал... энэ донтой жаал... үнэхээр...
Яагаад ч юм зүрх нь хурдан цохилж эхлэх Тэхён биеэрээ Жиминий өөдөөс харан хэвтээд"Олимпын дараа аялалаар явцгаая. Удаан хугацаагаар!" гэв. Жимин ядах юмгүй зөвшөөрөн толгой дохиход Тэхёний харц багахан өөрчлөгдөх ба,
"Тэр хүртэл наад хүслээ жоохон л тэвччих." гэлээ.
A/N: Minii Jimin huurhun te Sandaguudaa?
YOU ARE READING
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY