3 хоногийн дараа
Эдгээр өдрүүдэд Тэхёний толгойд дайн өрнөсөөр байлаа. Хусогын нүд хэлсэн үг бүхнээ үнэн гэж батлах мэт нулимстай байсан. Гараас нь атгахдаа цөхөрсөн байсан. Зүгээр л мартахыг хүссэн ч Тэхёний дотор нэг зүйл зүүгдчихээд Хусог гэх нэрийг байн байн сануулна.
Тэхён гартаа байх утсаа хэсэг ширтээд эргэлзэнгүй Юнгитэй холбогдох боломжтой дугаар луу залгалаа. Яг энэ мөчид Жиминий хоолой л түүнийг тайтгаруулах шидтэй зүйл. Түүнээс "хайртай" гэх үгс сонсвол сайхан амарч, ердөө л амьсгалах чимээ нь сонствол Тэхён өөрөө гүнзгий амьсгаа авах чадалтай болно. 6 сар түүнийг бүчсэн ганцаардал, чимээгүй галзуурал арилан одно.
"Байна?"
"Хён…"
Юнги хэсэг хугацаанд чимээгүй байсны эцэст Тэхён гэдгийг мэдсэн бололтой дуу нь чангаран арай хөгжилтэй өнгөөр ярьж эхэллээ. Тэхён шууд л Жиминийг асууж зүрхэлсэнгүй. Эхлээд Юнгигын талаар, дараа нь багийнхны талаар гэж тойруулсаар эцэст нь Жимин дээр ирэв. Гэвч Юнгигын хариулт түүнийг цочроож орхисон юм.
"Жимин Солонгост байгаа шүү дээ."
"Ю.юу?"
"Тиймээ, бие нь ойрд их сульдаад байсан юм. Ээжтэйгээ уулзахыг хүсч байна гэж гуйсан болохоор долоо хоногийн чөлөө өгсөн. Гэхдээ чи уулзаагүй гэж үү? 3 хоногийн өмнө очсон шүү дээ." гэх үгсээр Тэхён урагш гөлөрсөн чигтээ Юнгигын үгсийг тархиндаа найруулахыг хичээж байлаа. Тэдний яриа удаан үргэлжилсэнгүй, Юнги завгүй болсноор өндөрлөхөд ч Тэхён шокноос гараагүй байлаа.
Тэр ирчихэж.
Жимин ирчихэж.
Гэхдээ яагаад уулзаагүй юм?
Тэхён цагаа харсаар шууд л гэрийнхээ өмдөн дээр малгайтай цамц углан гэрээс гарлаа. Түүнийг харахаар, зүрх нь түргэн цохилон даарах мэт бие нь чичирнэ. Түүнийг харахаар, сэтгэл нь яарсандаа бага багаар хурдаа нэмнэ. Түүнийг харахаар, баярлан инээмсэглэж сандран догдлоно.
Түүний байшингын өмнө ирэхэд бүх зүйл хэвэндээ тод гэрэл цонхоор тусч, Пак хатагтайн машин гадаа нь үзэгдэнэ. Тэхён шууд л машинаасаа буун хаалга руу гүйх шахам очоод хонх дарах гэтэл гэнэт гацаж орхив. Нүднийхээ үзүүрт түүнийгээ харсан болохоор.. Жимин түүнийг зүглэн алхаж байсан болохоор.. Тэхён аажмаар эргэж харан явган хүний замаар доош харсаар яаралгүй алхах 18 настнийг олж харах нь тэр.
ESTÁS LEYENDO
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfic"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY