"Уучлаарай, таны залгасан..."
Тэхён утсаа салган санаа алдаад толгой сэгсэрч байлаа. Өчигдөр тэд уулзсанаас хойш Жимин ганц ч удаа утсаа авалгүй бас зурвасанд ч хариу өгөөгүй. Бас тэр хоёр хоногийн дараа явах учир Тэхён тэрнээс өмнө уулзаж учраа олох ёстойгоо мэдэж байлаа. Тиймээс тэр тасралтгүй залгасаар байсан юм.
Жимин тэдний үнсэлтийг нүдээр харчихсан учир их гомдсон. Тэхён дотроо Жон Хусогыг хараагаад, зүхээд барсангүй. Бас тэр Жиминийг хичнээн эмзэг, сул болохыг мэдэх учир түүний хувьд энэ үнэхээр том асуудал байсан юм. Бас нөгөө талаас... Тэхён жаргалтай байлаа. Тэдний анхны үл ойлголцол. Жинхэнэ хайр гэдгийг мэдрүүлэх зүйлс бага багаар амьдралд нь тохиосоор...
Jimin
"Хүү минь, гарч ирээд юм ид л дээ. Ээжийнх нь санаа зовоод байна." Түүний ээж өмнөх шигээ хэдэн минут түүнийг дуудан зогссоор шантран явахад Жимин хөнжлөө сөхөн босч суулаа. Удаан унтаж, бас их уйлсан нүд нь аймшигтай бүлцийн бүтэн ч нээгдэхгүйд хүрчээ. Бас их аргаж, хорсон өвдөх аж. Утас нь дахин дугарахад тэр аван Тэхёний дугаарыг хараад холхон шидчихэв.
"Ямар нүүрээрээ залгаав, хөгийн амьтан!"
Сулхан хэлэхэд хоолой нь мөдгүй зангиран дахиад л нулимс урсана.
"Өөдгүй новш!" Жимин гараа атган хөнжлөө тасралтгүй цохиж Тэхёнийг хараан уйлж байлаа. Эмзэгхэн зүрх нь анх удаа шахуу шаналал мэдрэхдээ шархиран өвдөж зовооно. Тэр зөвхөн дурлал аз жаргалыг л хүсдэг байжээ...
Өнөөдрийн дотор л гучдахь удаагаа дугарах утсаа тэр шүүрч аван ногоон хэсэгт нь дараад,
"ЯАХ ГЭЖ ЗАЛГААВ??" гэж ширүүхэн яриа эхлүүллээ. Харилцуурын цаанаас Тэхён санаа алдах нь дуулдаж,
"Жимин, надтай уулзаж ярилц л даа. Намайг ч бас сонсох хэрэгтэй биз дээ?"
"Би харах зүйлээ харж, сонсохоо сонсчихсон. Чиний худал хоосон үгс огтхон ч хэрэггүй!!"
"Ганцхан удаа. Сүүлийнх ч бай ганцхан удаа надтай уулзчих. Хэдхэн хоромд би бүгдийг нь тайлбарлъя."
"Үгүй!"
"Жимин!"
"Би чамайг харахыг ч хүсэхгүй байна гэж хэлсэн биз дээ!!!"
Тэхён чангахан санаа алдаад "Би наад үгэнд чинь өвдөж байна. Яагаад? Эсвэл энэ бүгд зүгээр л шалтаг юм уу, надаас залхаад өөрөөсөө түлхээ юу?"
YOU ARE READING
ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇ
Fanfiction"Би өөрийнхөө хязгаарыг мэдэхгүй ч хэрвээ байдаг бол тэр нь "чи" л байж таарна." ©OHOWLY