Chapter 3: "Дурсамж"

4.2K 397 27
                                    

"Амьсгаагаа зөв хуваарил. Ачаалал чиний хөлрүү биш гэдэс рүү чинь очих ёстой" гэх дуу заалаар цуурайтахад Жимин цочсондоо гар алдан доош унав.

"Д-дасгалжуулагч аа."

"Яасан?"

"Юу ч биш дээ." гэсээр Жимин эргэн дасгалдаа орж харин Тэхён зааварлаж байлаа. Харин энэ удаад өдрийнхөөсөө хавь зөөлөн, бас Жиминд хааяа урмын үгс хэлэх нь Жиминийг баярлуулна.

"Хувцасаа сольчихоод ир. Хүргээд өгье." гэхэд Жимин амьсгаадсаар цүнхрүүгээ гүйлээ.

-

"Та яагаад эргээд ирсэн юм? Би бүр л явчихлаа гэж бодсон." гэхэд Тэхён замруугаа анхаарлаа хандуулсаар,

"Үгүй ээ яахав, чи миний бодсон шиг тийм ч сул дорой амьтан биш бололтой. Тэгж бодоод чамд боломж олгосон юм."

"Би боломж эдэлж байгаа байх нь ээ." гэж Жимин суудлаа налан өхөөрдөм инээмсэглэхэд Тэхён хальтхан түүнрүү харав. Явсаар Жиминий гэрийн гадаа ирлээ.

"Ордоо, би маргааш ирж авъя." Жимин түүнд бөхийн гэрлүүгээ гүйж байгаад Тэхёний дуугаар зогсон эргэв.

"Өнөөдөр их хичээлээ. Б-биеэ амрааж сайн унтаарай." гэхэд Жимин инээмсэглэн толгой дохиод гараа далласаар гүйн орлоо. Тэхён өөрөө ч мэдэлгүй түүний араас харсаар хоцроно.

-

Тэхён гэртээ орж ирэхэд аав нь яг л сууж байдаг буйдан дээрээ унталгүй сууж байлаа. Тэр аавыгаа харсан ч юм дугаралгүй санаа алдсаар өрөөндөө оров. Түүний аав бас Тэхён огт хамаагүй хүмүүс болоод удаан хугацаа өнгөрчээ. Хир буртагтай дурсамжаар дүүрсэн тархины нэг хэсэг тэр бас түүний аав ээжтэйгээ байх аз жаргалаар дүүрэн мөчүүд байх ч Тэхён үүнийг дахин хэзээ ч санахыг хүсээгүйдээ цоожлон түлхүүрийг нь хаа нэгтээ хаячихсан. Тэгээд тэр инээхийг ч мартсан.

Уран гимнастик түүний амьдрал байсан. Тэр алдсан учраас амьдрал ч түүнээс нүүрээ буруулсан юм.

Тэхён орон дээрээ сууж аажмаар баруун хөлний өмдөө зөөлнөөр сөхөхөд өвдөг хүртэл хүртэл урттай хиймэл хөл гарч ирэв. Тиймээ, тэр алдсан. Баруун хөлөө тайруулснаас болж мөрөөдлөө алдсан. Тэр үед Тэхёний аав бас ээж бүх л үед хамт байж, унах үед нь босгож хүчтэй байхыг сургасан.  Дараа нь тэр ээжийгээ алдсан. Хамгийн том гарз учирсны дараа түүний аав шантарсан байлаа. Нулимсыг нь арчих хүүгийнхээ гарыг агаарт савж хүйтэн байшинд үлдээн гарахдаа тэр цөхөрч бас бууж өгсөн байсан. Тэхён ганцаар үлдсэн…  Гэвч ганцаардах үедээ тэр багшыгаа зорьж зүгээр л ярилцдаг байсан ч нүдэн дээр нь гундаж байгааг хараад удахгүй ээж шиг нь түүнийг орхих нь гэдгийг мэдсэн юм. Тэр явсан... Хангалттай шарх тээсэн түүний сэтгэл дахиж хэнийг ч оруулахыг хүсээгүй. Гэвч багшынх нь захиас энэ хүслийг зөрчиж орхисон. Харин одоо Тэхён айж байна. Дахин хэн нэгэнд дасч түүнийгээ алдахвий гэж… Хангалттай шарх тээсэн түүний сэтгэл өөр хэнийг ч оруулахыг хүсээгүйдээ өөрийгөө түгжиж, Тэхёнд түлхүүрийг атгуулсан ч тэр дахин хаяж чадаагүй болохоор айж байна.

ᴛʜᴇ ʙʀᴏɴᴢᴇWhere stories live. Discover now