1."Тоглоцгооё"

11.9K 588 6
                                    

Хусог: Уйдаж үхлээ хэмээн дээш цэлмэг тэнгэр харан санаа алдан хэллээ.

Юнги: Манай сургуульд дахиад шинэ охин шилжээд ирдэггүй юм байх даа.

Намжүүн: Аргагүй л та нар шалиг хүмүүс шүү нээрээ хэмээн толгойгоо сэгсрэн инээнэ.

Жин: За чи ч гэсэн бидэнтэй адилхан байж зүгээр гэхэд бүгд түүнийг шоолон инээлээ.

Тиймээ бид бол сургуулийн хамгийн хамгийн шалиг хөвгүүд. Охидыг бол нэг их чухалчилж авч үздэггүй л дээ. Гэхдээ хамгийн сонин нь энийг бүх охид мэддэг мөртлөө бидэнтэй ганц удаа болзохын тулд юуг ч хийхэд бэлэн. Магадгүй бид хэтэрхий царайлаг бас халуухан байх тиймээс хаягдахаа мэдсээр байж биднийг өддөг байх л даа.

Жимин: Хүүе л дээ залуусаа гэж хэлэн нүдээ том болгоод та нар чинь мэдээгүй юм уу? Бүгд л түүн рүү гайхан харцгаана.

Жимин: Манай сургуульд шинэ охин ирсэн гэвэл бүгдийнх нь нүдэнд баярын оч гялалзлаа.

Жонгүүг: Хэн юм бэ тэр хатагтай чинь?

Би: Магадгүй миний дараагийн бай байхаа гэж өөртөө их маадгар хэллээ.

Хусог: Тэхёнаа больж үз тэр охин чинь минийх хэмээн бага зэрэг зивүүн инээв.

Жин: За та хоёр болиоч царайг нь ч хараагүй юм байж хэмээн шоолон хэлэв.

Жимин: Сургуулийн хамгийн шалиг хөвгүүдийн ярианы сэдэв болсон Пак Санёл гэх хатагтай ирж явна залуусаа хэмээн толгойгоороо гарах хаалганы зүг дохилоо.

Би нүдэндээ ч итгэсэнгүй. Жирийн бараан өнгийн үсээ дээш нь шууж өөртөө хэтэрхий томдсон нүдний шилтэй нүүрээ будаагүй бас дээр нь ийм дулаахан өдөр ногоон ноосон цамц өмссөн хэтэрхий хуучин бор цүнх үүрсэн охин сургуулийн хаалгаар орж харагдав.

Юнги: Ээ хөөрхөн охин юм байх гэсэн чинь юу вэ хэмээн голонгүй халаглав.

Намжүүн: Лав л бидний араас гүйх төрлийн охин биш дэгээ хэмээн толгой сэгсэрлээ.

Жонгүүг: Бидний ч бас сонирхлыг татах охин биш байна хэмээн их л ихэмсгээр дээш харан хэлэх нь тэр.

Би: Гэхдээ юу гээч энэ охин удахгүй бидний нэгнийх нь араас гүйж эхлэнэ гэдэгт мөрийций.

Хусог: Хэр удах бол

"Хамгийн ихдээ 7 хоног" гэж бүгд зэрэг хэлэн инээлээ. Тиймээ бид өөрсдөдөө дэндүү итгэлтэй байна. Яагаад гэж үү? Бид чинь BTS.

Тоглоход бэлэн үү? [Completed]Where stories live. Discover now