8. "Тасалбар"

4.6K 385 27
                                    

Би ч сургуульдаа явахаар бэлдэн зогсох бөгөөд даруухан мөртлөө дэгжин ягаан даашинз өмсөн хөнгөхөн будалт хийгээд гэрээс гарлаа. Намайг гэрээс гарахад нэг спорт загварын машин хүлээж байх бөгөөл жолоочийн талын хаалга онгойн дотроос нь Жонгүүг гарч ирлээ.

Би: Хөөх сонин хүн байна шүү. Гэрийг минь яаж олов? Гэхэд минь тэр догь залуугийн поз аваад

Жонгүүг: Би чинь хэн билээ дээ айн гэсээр надад урд талын хаалгыг онгойлгож өгөхөд минь би инээмээр ашинд нь суун сургуулийн зүг хөдөллөө.

Машинд орон Жонгүүг түрүүлж яриа эхлүүлэн надтай ойр зуурын зүйлс асууж байв. Яг л дунд ангийн гэнэн найз залуу шиг. Энгийн зүйлс ярилцсаар нэг л мэдэхнээ сургууль дээр ирчихсэн байлаа.

Жонгүүг ч машинаа зогсоол дээр тавин миний талын хаалгыг онгойлгож өглөө. Дараагаар нь тохойгоо нугалан над руу дөхүүлээд сугд хэмээн толгойгоороо дохив.

Жонгүүг: Тэхёнтай албан ёсоор болзож байгаа учраас гарнаас чинь хөтөлж даан ч чадахгүй юм. Харин сугадах зүгээр биз дээ хэмээн нүдээ ирэмхэд нь би зүгээр л толгой дохив.

Бид хоёрыг сургуулиар оронгуут л хүүхдүүдийн гайхширсан болоод ам амандаа шивэр авир хийх нь сонсогдоно. Харин ангийн үүдэнд зогсож байсан Тэхён бид хоёрын зүг их л ууртай харцаар ширтэж байлаа.

Би ч Жонгүүгт хүргэж өгсөнд баярласнаа илэрхийлээд Тэхёны өмнө очин зогсоэ өлмийгөө өргөөд хацар дээр нь үнсэхэд түүний харц арай л зөөлөрч

Тэхён: Өөр залуугаар хүргүүлсэн гэмээ цайруулж байгаа чинь энэ үү? Хэмээн нүдээ нарийсгалаа.

Би: Магадгүй л юм гэхэд минь тэхён намайг хананд тулгаж зогсоогоод баруун гараараа толгойны минь харалдаа тулж зүүн гараараа бэлхүүснээс минь барин харц нь нэг тийм ёжилсон болж өөрчлөгдөн

Тэхён: Хмм гэхдэа одоо яадаг билээ. Би өөрийн бүсгүйгээ өөр хүнтэй хуваалцах дургүй юмсан. Санёлаа цаашдаа зөвхөн миний л дэргэд бай тэгэх үү?

Би: 1 сарын хугацаанд бол хүссэнээр чинь болий

Тэхён: Өө нээрээ энэ чинь мөрийтэй тоглоом бил үү? Дахиад л мартчихаж хэмээн өөрөө өөрийгөө шоолж байгаа бололтой инээж гарав.

Би: Өөрөө их мартамхай юм шиг байна тийм үү? Гээд нэг хөмсгөө өргөхөд минь тэр буцан над руу улам ойртоод

Тэхён: Чамайгаа яаж гүйцэхэв дээ Санёлаа. Чи минь болзоот залуутайгаа мартаад өөр залуутай чухам л яваад байгаа биш бил үү?

Тоглоход бэлэн үү? [Completed]حيث تعيش القصص. اكتشف الآن