<Миний зүгээс>
Хүн болгон над руу яг л эвэртэй туулай үзсэн юм шиг харна. Ааш Бүх юм Хэмигээс болж байган. Новш гэж яаж түүнтэй ийм тэнэг мөрий тавьж чадав аа. Долоо хоног ноомой охин болох гэл үү бас үсээ дээш нь боох дүүрэн номтой хуучин цүнх өөрт минь хэтэрхий томдсон нүдний шил бас халуун зунаар биеийнхээ гоё хэсгийг гаргасан хувцас өмсөх хэрэгтэй байтал энэ зузаан цамц бас юучив дээ. Яаж зарим охид ийм байж чаддаг байнаа? Гэхдээ би ийм охидыг яагаад ингэж хүний харцнаас зугтдаг юм бол гэж их гайхаж л байлаа гэхдээ хүмүүс өөдөөс нь ийм үхлийн харц шидээд байхаар чинь зугтахгүй гээд яахав дээ. Өнөөдөр миний шинэ сургуульд орсон анхны өдөр байтал тэнэг тоглоомноос болж ингэж хөгийн байдалд орох гэж. Охидууд нь хялаж зэхэлцэж ад үзээл хөвгүүд нь шоолж инээж тоглоом тохуу хийгээл. За яахав Пак Санёл жаахан тэсчих. Долоохон хоног. Тэгээд л хуучны Санёл болоход охид чамайг биширч хөвгүүд чиний өлмийнд сөгдөх болно. Сургуулийн хаалгаар дөнгөж оров уу үгүй юу долоон сайхан залуу над руу харан хоорондоо юм ярилцан зогсох ажээ. Гэхдээ тэдний яриа надад хангалттай сонсогдож байв. Долоо хоногийн дотор би та нарын араас гүйнэ гэнэ үү? Жаалууд минь би бол Пак Санёл. Та нартай ижил шүү дээ. Хөвгүүд миний араас гүйнэ үү гэхээс би амьдралдаа хүний араас гүйлээ юу. Ноомой охины долоо хоногт их зүйл болж өнгөрлөө. Нөгөө алдарт хөвгүүд чинь миний хараанд өртөх гэж аль байдгаараа хичээнэ. Хамгийн гоё нь өнөөдөр сүүлийн өдөр. Буцаад хуучны Санёл болох хэрэгтэй. Би дээвэр лүү гарч хувцсаа солихоор явлаа.
"Чи ганцаараа үлдчихэж" гэж чимээгүй байдлыг эвдэн хэн нэгэн намайг цочоож орхив.
"Юунд тэрэв?" гэж гайхан асуув. Арай элдэв үйл ажиллагаанаас хоцорсон юм биш байгаа? Тэр над руу бага багаар дөхсөөр
"Надад сэтгэлээ илчилсэнгүй. Өөрөөр хэлвэл надад сайн болсонгүй" гэж хэлээд үнэхээр сэтгэл татам уусахгүй байхын аргагүй харцаар над руу ширтэнэ. Гэхдээ би чинь хэн билээ дээ. Иймэрхүү жижиг залинд хууртах ч охин биш шүү. Түүнийг ууг нь овоо мэдрэмжтэй туршлагатай гэж бодсон чинь ямар анхлан суралцагч биш дээ. Би түүнийг бага зэрэг шоолонгүй инээтэл тэр над руу том нүдлэн харна. Аргагүй дээ намайг ичих аль эсвэл сандрах тиймэрхүү үйлдэл хийнэ гэж бодоо байлгүй. Тэгэхээр угаасаа мөрий минь дууссан юм чинь гэнэтийн бэлгээ задлах уу?
Би ч нүдний шилээ аван сандал дээр цааш харан нүүрээ будаж эхэллээ. Дараа нь мануухай шиг хувцсаа солин их л тачаангуй хувцас өмсөллөө. Тэр над руу цоо ширтэнэ. Магадгүй миний шивээсийг харсан байлгүй. Угаасаа бүх залуус л үүнийг догь гэж боддог. Би шагайн хэсэгтэй жижигхэн могойн шивээстэй бас далан дээрээ чоно болон хүзүүн дээрээ титэмний шивээстэй юм л даа.Үсний боолтоо задлахад урт нарийхан үс маань намираад л ирэв. Би түүнийг бодит байдалд нь авчрахын тулд
BẠN ĐANG ĐỌC
Тоглоход бэлэн үү? [Completed]
FanfictionКим Тэхён болон түүний найзууд бол охидыг оймс шигээ л сольдог сургууль гэлтгүй ойр хавьдаа алдартай залуус. Харин нэг өдөр сургуульд нэг даруухан охин шилжиж ирж тэдний дараагийн бай болно. Гэхдээ тэр охин харагдаж байгаа шигээ биш..... .•BTS SERI...