17. "Анхных"

3.8K 348 16
                                    

"Санёл-а хацар өвдөөд байна, уруул өвдөөд байна, нүд өвдөөд байна" гэсээр Тэхён араас даган алхана.

"Өвдөөд байгаа бол эмч дээр оч л доо" харин тэр хошуугаа унжуулаад

"Чи эдгээж өгч чадахаар байхад би эмч очиж яах юм" Тэхён намайг араас тэврэн, мөрөн дээр эрүүгээ тавиад

"Чи үнсээд л эдгээгээд өг л дөө" түүнийг жаахан хүүхдийн гэмээр гэнэн инээмсэглэл тодруулахад би яаж ч чадахгүй болдог учир хэлсэн газар бүрт нь хөнгөн үнслээ.

Намайг үнсэх бүрт Тэхён одоо энд, одоо тэнд гэсээр хаана үнэсэхийг минь зааварлана.

"Ким Тэхён одоо болно. Битгий давраад бай" намайг түүн рүү хөмсөг зангидан харахад

"Гэхдээ өвдөөд байна. Үнсээд өг"

"Би үнссэн ч өвдөөд байгаа бол эмнэлэг явж эмчид үзүүлцгээх үү?"

"Үгүй ээ үгүй. Зүгээр болчихлоо" гэсээр гомдчих нь тэр.

Энэ залуу заримдаа бүр хүүхэд шиг болчих юмаа...

Бид гар гараасаа хөтлөлцөн юм ярьсаар манай гэрийн үүдэнд хүрээв ирэв.

Түүнд баярлалаа гэж хэлэн хацар дээр нь үнсээд гэртээ орох гэтэл хаалга цоожтой байв. Хонхоо хэд хэд дарсан ч бас хэн ч онгойлгосонгүй. Цүнх рүүгээ гараа явуулан түлхүүрээ хайсан ч бас л байсангүй.

"Яасан юу болсон? Яагаад гэртээ орохгүй байгаа юм?" гэсээр Тэхён машинаасаа гаран над руу харсаар асуулаа.

"Ээж аав хоёрыг өнөөдөр хоногоор зугаалганд явна гэж хэлснийг мартчихжээ. Бас би түлхүүрээ аваагүй байна"

Тэхён хэсэг бодлогоширч байснаа

"Бүх зүйл ойгомжтой. Алив машинд суу"

"Хаачих гэж байгаа юм?" гэсээр түүний машины хаалгыг онгойлговол Тэхён

"Мэдээж манай гэр рүү" Тэхён маасайтал инээсээр машинаа асаалаа.

...

Түүний гэрт ирж байгаа миний гурав дахь тохиолдол. Эхний удаа Тэхёны төрсөн өдрийг тэмдэглэх гэж ирсэн, дараагийн удаа Тэхёнд санаа зовон ирсэн харин одоо хонох газаргүй болохоор ирж байна.

"Шүршүүрт ормоор байна уу? Хүсвэл миний хувцаснаас өмсөж болно шүү" гэсээр хэдэн хувцас дэргэд минь ирэ тавьлаа. Би буйдан дээр суусан чигтээ түүнийг дагуулж хараад

"Би энэ хувцаснуудыг чинь өмсчихвөл нээрээ зүгээр үү?"

"Яагаад зүгээр биш гэж?"

Тоглоход бэлэн үү? [Completed]Dove le storie prendono vita. Scoprilo ora