Хэн нэгэнд итгэж найдах, хэн нэгнийн хайрлах нь зүгээр л зүрхийг чинь шархлуулна. Өөрийгөө л хайрлаж, өөртөө л итгэж амьдрах хэрэгтэй.
Тиймээ энэ л надад бодогдож байгаа зүйл. Би түүнд хайртай болсон шиг намайг хайрлана гэж бодсон би л тэнэг байх.
Уруу царайлсаар орноос бослоо. Сургууль руугаа явах эсэхдээ хэсэг эргэлзэв. Тэхёны царайг харна гэхээс ой гутаж шууд л явахгүй гэж шийдлээ.
Харин Санёл ганган, халуухан хувцаслаад л сургууль руугаа явав. Сургууль руугаа ч гэж ууг нь миний сургууль юмсан.
Өчигдөр орой ирэхдээ гаргасан царай маань Санёлд хангалттай хариулт болж өгсөн бололтой өглөөжин Тэхён Тэхён гэж амны уншлага үглэсээр гарч явсан.
Цайгаа уун сууж байхад минь аав ээж хоёр ирэн ээлжлэн хоёр хацар дээр үнсээд л их жаргалтай харагдаж байв. Ер нь Санёл ирсэн нь надаас бусадад их сайхан байгаа бололтой.
Ээж аав хоёрыг ажилдаа явсны дараа хэсэг хийх зүйлгүй буйдан дээр суун зурагт эргүүлж эхлэв. Хэдэн цаг кино үзэж байгаад киноны хосууд салдаг хэсэг дээр дургүй хүрэн зурагтаа унтраачихлаа. Шал утгагүй юм.
Босож гэрээ нэг эмхэлж цэгцэлсэн болоод хоол хийхээр гал тогоо орсон боловч олигтой зүйл байгаагүй тул ойрхон дэлгүүр гарахаар шийдэн гэрийнхээ л хувцастай гарлаа.
Гэрийн ойролцоох дэлгүүрний үнэр нь надад таалагдадгүй тул нэлээд зайтай дэлгүүр орох шаардлагатай болов. Дэлгүүрт орон авах зүйлсээ аван кассанд бичүүлээд тор дүүрэн юмаа өргөж ядсаар гэрийн зүг явлаа.
Яг сургуулийн хажуугаар явж байтал тэдний хичээл дууссан бололтой хөвгүүд бүгд л инээд ханиад болсоор сургуулийн хаалгаар гарч ирэв. Тэдэнд өөрийгөө мэдэгдүүлэхгүй гэж том малгатай цамцныхаа малгайг өмсөн зогсож байтал Тэхён бас гарч ирэв. Хамгийн гайхмаар нь Санёлыг хөтлөчихсөн.
Тэдний хөтлөлцөж буй гар луу, бас царай руу нь ээлжлэн ширтэн би гайхширч хоцорлоо.
Ким Тэхён нээрээ л бидний харилцаа чамд ердөө л тоглоом байсан юм гэж үү? Хажууд чинь сар гаран чамтай байсан охиноос тэс өөр хүн байхад чи тэрийг олж харж чадахгүй байна тийм үү? Би чиний хувьд хэн ч биш байж. Өчигдөр хэлсэн үг бүр чинь худал байж. Ямар сайхан юм бэ Ким Тэхён. Сайхан юм.
Тэр хоёрыг инээлдэхийг харах тусам нүднээс минь нулимс урсан байсан учир гараараа нэг шувтраад гэр лүүгээ орлоо. Өрөөндөө орж ирэн цүнхээ гаргаад өөрийн гэсэн бүх юмаа шууд л баглаж эхлэв.
Энэ гэрт Пак Санёлын царайг ч харахыг хүсэхгүй байна.
Надад энэ хорвоо дээр ганц л найз бий. Хоёр жилийн өмнө ч одоо ч намайг хайрлан найзалж байгаа ганц найз.
"Тэгэхээр Инёл гуай манай гэрт гэнэт хамаг юмаа чирж ирчихээд юу болсон тухай хэлэхгүй юм уу тэ?" Хэми гараа энгэртээ зөрүүлэн тэврээд намайг ширтэнэ.
"Намайг зүгээр оруулах юм уу үгүй юм уу?"
Хэми нүдээ эргэлдүүлснээ надад зам тавьж өглөө. Гал тогоо орон хоёр шилэн аяганд жимсний шүүс хийн ирж нэгийг нь над руу сунгаад
"Ярихгүй юм уу?"
Би түүнээс юугаа ч нуудаггүй ч энэ удаа хэлмээргүй санагдан толгойгоо сэгсэрлээ. Харин тэр мөрөө хавчихснаа
"Надад хэлэхгүй хэр удаан тэсэхийг чинь харж л байж больё"
Тэднийд ирээд хэдийнээ долоо хоножээ. Ээж аавд найзындаа байхаа хэлсэн учир араас байн байн залгаад байсангүй. Сургууль явж тэдний гайхалтай романс болоод гэртээ харьж тэнэг ихэрийнхээ царайг харахыг хүсээгүй тул Хэмигийн гэрээс огт гарснангүй.
Энэ хугацаанд Тэхён бас түүний найзуудын хэн нь ч зурвас бичсэнгүй. Санёл аягүй бол дугаараа сольсон эдр гээд л өөрийнхөө дугаарыг өгөө биз. Бүр бодохоос дургүй хүрчихлээ байна.
Хэми найз залуутайгаа уулзна гээд гэрээсээ гарсан тул надад хийх зүйл олдолгүй дэмий л утсаа ухаж суув. Тэгтэл гэнэт л тэдний зураг томоос том мэлтийгээд ирэв.
Өчигдөр орой нэлээд том нийллэг болсон бололтой. Бүгд ууж идэж ухаанаа алдаад өөрсдөө мэдээгүй авахуулсан баахан зураг байв. Зарим нь тасараад хөөрхөн байрлалаа олоод унтаад өгчихсөн байх бол зарим нь малийсаар урдах архиа уун суух зурагч байв. Галзуу солиотой юм шиг бүжиглэх хүмүүс байхад өрөөний буланд үнсэлцээд суух хүмүүс ч байв.
Байзаарай. Энэ үнсэлцэж байгаа нь Тэхён байна. Болоо ч үгүй Санёл биш харин сайн харвад ангийн онц сурлагтан Ким Сона байх бөгөөд Сона маш богино банзалтай харин Тэхёны гар гуян завсраар нь байх нь тэр.
Ким Тэхён чи ийм хүн байжээ. Чамд хайртай болсон өөртөө дургүй хүрчихлээ.
Үнэндээ би хэдэн өдөр гадаад руу сургуульд сурах талаар бодож байсан ч Тэхёнд хоргодоод шийдвэрээ гаргаэ чадахгүй байсан юм. Сайн юм болжээ. Би л яваад өгвөл бүх зүйл болчих юм шиг байна тийм ээ?
...
Дараагийн хэсэг 20 сэтийн дараа. Бас би жаргалтай төгсгөл амлаж чадахгүй шүү. Эртхэн хэлье
ESTÁS LEYENDO
Тоглоход бэлэн үү? [Completed]
FanficКим Тэхён болон түүний найзууд бол охидыг оймс шигээ л сольдог сургууль гэлтгүй ойр хавьдаа алдартай залуус. Харин нэг өдөр сургуульд нэг даруухан охин шилжиж ирж тэдний дараагийн бай болно. Гэхдээ тэр охин харагдаж байгаа шигээ биш..... .•BTS SERI...