Санёл буйдангаас босон намайг чиглэн ирж тэврээд
"Би ирлээ Инёл-а"Тэр амьд байна...Яаж? Би зүүдлээд байгаа юм болов уу?
Гайхширч хоцорсондоо нүдээ хэд хэд цавьчилсан ч Санёл өмнө минь зогссоор л байв.
Ээж биднийг хоолоо ид гэж гал тогооноос дуудах хүртэл би юу ч хийж чадахгүй зогссоор л байв. Бүгд ширээ тойрч суун баяр хөөр болон урдах хоолоо идэх бол би л зөвхөн Санёлыг ширтэн гайхширч сууна.
Манай гэрийхэн яг л урьд нь байсан шигээ байна. Дөрвүүлээ аз жаргалтай. Тэднийгээ яаж инээдгийг хүртэл мартаж орхиж.
"Тэгэхээр Санёл яг юу болсон юм?" аав хоолоо идэж дуусан урдах цайнаасаа балгахдаа асуухад Санёл сэрээгээ тавин
"Хагалгаа эхлэн тайвшруулах тариа яг тарих гэж байхад би айсандаа хагалгааг болиулчихсан. Би зүрхээ өгөхийг маш их хүссэн ч би ингээд үхчихнэ гэдгээсээ айсан. Даан ч Инёлын цээжийг хэдийнээ нээсэн байсан тул би хагалгааг эртхэн зогсоож чадаагүй. Яах ч аргагүй чамд нөгөө зүүдэг зүйлийг зүүлгэсэн. Намайг уучлаарай Инёл-а"
Санёл уйлан ээж аав хоёр түүнийг аргадна. Бүх зүйл зүгээр харин ч түүний зөв байсан гэнэ. Ингээд хүрээд ирсэнд ч их баяртай байна гэж байна.
Гэтэл би Пак Санёл. Чи өмнө бүтэн хоёр жилийн турш гэмшин, өөрийгөө буруутган амьдарсан. Чамд амласан амлалтдаа хүрэхийн тулд өөрийгөө байдгаар нь өөрчилсөн.
Өдий хүртэл миний хийж байсан зүйлс ямар ч хэрэггүй байсан гэж үү?
Зурвас ирэн халаасанд дахь утас маань дуугарах үед би өрөө рүүгээ орон зурвасыг уншлаа.
"Жонгүүгтай байсаар л байх юм уу? Хурдан ирнэ гэчихээд ир л дээ"
Тэхёны зурвасыг уншин яг хариу бичих гэж байтал Санёл орж ирэн буйдан дээр суух зуураа
"Тэхён чамайг хурдан хүрээд ир гэж байна уу?"
"Чи яаж? Чи намайг ажиглаж байж ээ?"
"Амлалтдаа хүрсэнд баярлалаа Инёл. Одоо чиний хэрэг байхгүй. Буцаад хуучин хэнд ч анзаарагддаггүй охин болж болно." тэр босч ирэн хувцсыг минь янзалж өгөөд
"Тэр үеэ санаж байгаа биз дээ?"
Хоёр жилийн турш энэ хүний төлөө амьдарч ирсэн гэхээр би үнэхээр өрөвдөлтэй санагдана.
"Тэхён Пак Санёлд сайн болчихсон учир одоо миний хэрэг байхгүй гэж байна уу?"
Би тайван байхыг хичээн үгээ удаанаар зөөн гүнзгий амьсгаа авч байлаа.
YOU ARE READING
Тоглоход бэлэн үү? [Completed]
FanfictionКим Тэхён болон түүний найзууд бол охидыг оймс шигээ л сольдог сургууль гэлтгүй ойр хавьдаа алдартай залуус. Харин нэг өдөр сургуульд нэг даруухан охин шилжиж ирж тэдний дараагийн бай болно. Гэхдээ тэр охин харагдаж байгаа шигээ биш..... .•BTS SERI...