6."Тоглоход бэлэн үү?"

4.9K 374 12
                                    

"Чамаас холд гээд байган биш үү!!!"
Би ч балмагдаж орхилоо. Тэхён байна. Гэхдээ тэр энд юу хийж байган???

Тэхён тэр хүний дээр өвдөглөн суугаад уураа гаргаж байгаа аятай хэд хүчтэй цохиод сая л санаа нь амарав бололтой зогсов. Түүний гар цус болсон байв. Би ч түүнд санаа зовон очоод
"Тэхёнаа гар чинь зүгээр үү?" гэж хэлэн гарт нь хүрэх гэтэл тэр гараа явуулан миний гарнаас хөтлөөд
"Явъя Санёл" гэж хэллээ.
"Гэхдээ чиний гар..." гэхэд минь тэр амьсгаагаа түгжин уртаар гаргаад
"Зүгээр л энэ новшийн газраас явъя" гэж хэлэн намайг чирсээр гарч явлаа.

Гадаа гаран тэр тайвшрах гэж байгаа бололтой нүдээ анин гүнзгий амьсгаа аван зогсоно. Би түүний анхаарлыг сарниулахыг ч хүссэнгүй. Гэтэл тэр өөрөө ярьж эхэлсэн юм.

"Яагаад ийм муухай балиар газраар яваад байгаа юм?" их л зэмлэнгүй хоолойгоор асуув.

"Чамд би хамаатай гэж үү?" гэхэд минь тэр миний хоёр мөрнөөс бариад

"Яагаад хамаагүй гэж Пак Санёл чи миний найз охин зөвхөн минийх 100 хоног тоглоом хэдий ч энэ 100 хоногтоо чи миний найз охин харин би чиний найз залуу" гэж өөртөө их л итгэлтэй хэлэв.

"Чи тийм л миний найз залуу юм бол яагаад намайг биш өөр хямдхан хүүхэн үнссэн юм?" хэдий би уйлахгүй гэж хичээсэн ч би үнэхээр их гомдсон байсан бололтой нулимс минь надад захирагдахгүй урсана.  Уйлж байгаагаа түүнд харуулахгүй гэж доош газар ширтэн зогсоно. Гэхдээ тэр аль хэдийн нулимсыг минь анзаарчихжээ. Миний эрүүнээс барин дээш өөр лүүгээ харуулаад уруул дээр минь зөөлөн бөгөөд ялдам үнэсэлт бэлэглэв. Зүрх минь яг цээжнээсээ гарч ирэх гэж байгаа аятай л нүднэ. Тэр уруулаа миний уруулаас салгасныхаа дараа нулимсыг минь эрхий хуруугаараа арчиж өгөөд
"Уучлаарай миний хэлж чадах ганц зүйл" хэмээн нүдээ анив. Гэхдээ би анзаарсан. Тэр түрүүн уучлаарай гэж хэлэхдээ миний зүүж буй жонгүүгийн бэлэглэсэн зүүлт рүү харж байсан. Тэр арай намайг хардсандаа өөр нэгнийг үнсэж намайг хардуулахыг хүслээ гэж үү?
<Хэн нэгний зүгээс>
Ким Тэхён Пак Санёл нээрээ л та хоёр бие биендээ сайн болчихжээ. Сонирхолтой л юм. Ууг нь чамайг дэлгүүрт бид хоёрыг харсныг мэдсэн ч ингэж аашлан гэж төсөөлсөнгүй шүү Тэхён. Магадгүй одоо л тоглоом эхэлж байна. Ким Тэхён чиний хувьд 3 хүнтэй 2 өөр тоглоом... Тоглоход бэлэн үү? Ким Тэхён Пак Санёл ..

Тоглоход бэлэн үү? [Completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ