5."Тэхён"

4.8K 382 5
                                    

Яг одоо дотор минь гал мөс орчихсон аятай би өөрөө өөртэйгөө тэрсэлдэнэ. Тэхёнд гомдон уйлах эль эсвэл зүгээр л хүчтэй бардам бүсгүй болох. Гэхдээ магадгүй би аль хэдийн хожигдчихсон бололтой. Нулимс минь өөрийн эрхгүй зовхийг минь даган урсана. Гэтэл гэнэт хэн нэгэн намайг өөртөө наан тэврээд

"Хүчтэй бай би дэргэд чинь байна" гэж чихэнд минь шивнэв.

"Жонгүүг" гэж намайг гайхан хэлэхэд тэр миний нулимсыг арчиж өгөөд

"Хүчтэй бай" гэж ахин хэлэв. Тиймээ би өдий хүртэл ийм л байсан.

Хөвгүүдийг тоглоом шиг ашиглаж хэнийг ч өмнөө оруулахгүй харц дээгүүр алхан бүх зүйлд үргэлж нэгт л бичигдэж ирсэн. Надад нэг залуугаас болж ингэж доош орох хэрэг байхгүй. Би ч нулимсаа арчин хэд гүнзгий амьсгаа аваад тэхён руу очлоо.

Энэ Тэхён тэр бүсгүй рүүгээ бүр орох нь л дээ. Би түүнийг татаж өөр лүүгээ харууллаа. Харин тэр огт гайхахгүй байв.

"Ямар нэгэн зүйл болоо юу Пак Санёл" хэмээн над руу ёжтой ширтэнэ. Муу өөдгүй амьтан.

"Ким Тэхён би чиний найз охин чинь тийм үү?" гэж өөрлүүгээ заан асуутал

"Нээрээ тийм бил үү алив хайртыгаа үнсий" гээд над руу хошуугаа цорвойлгов. Би түүнийг цааш түлхээд

"Хаана ч хамаагүй бэлэн зогсож байдаг хямдхан хүүхэн үнссэн уруулаараа намайг үнэсэхгүй шүү." гэж хэлэн түүнд нойтон салфетка өгөөд

"Наадхаараа сайн арчи" гэж чанга хэлээд харин чихэнд нь

"Бид жинхнээсаа үерхээгүйг мэдэж л байна л даа гэхдээ ядаж хуурамчаар үерхэж байгаа ч гэсэн миний нэр хүндийг битгий унага. Энэ хэдэн өдрүүдэд наад хүслээ хяна" гэж хэлээд хацар дээр нь өөрийнхөө тамгыг үлдээн Жонгүүгийг сугадсаар яваад өглөө.

Тиймээ Пак Санёл чи зөв зүйл хийсэн.

"Хөөх чи сайн байна шүү" гэж Тэхёнаас холдсон хойно Жонгүүг хэллээ.

"Тиймээ би чинь хэн билээдээ айн"

"Тэгэлгүй яахав чи чинь миний мундаг охин"

"Хөөе би яахаараа чиний охин болдын?"

"Тэхён та хоёр ямар жинхнээсээ үерхэж байгаа биш арай Тэхёны охин болохгүй байлгүй дээ" гэхэд нь би түүний толгой руу цохиж

"Тэнэг гэдэг нь би аавын охин за"

"За болгээ нээрээ ойрхон үнэн гоё үдэшлэг болж байгаа чи надтай хамт явах уу?"

Надад ямар сургууль дээр хийгээд байх хичээл гэж байх биш толгой дохин зөвшөөрч түүнийг даган явлаа.

Үүдээр оронгуут л архины үнэр тамхины утаа хамар цоргионо. Манайх хэдэн үе дамжсан саятангууд учир би ухаан орсон цагаасаа л цэмбийсэн хослол ганган даашинзаар гоёж оргилуун дарс шимэн зогсдог тийм л үдэшлэгт оролцож ирсэн болохоор энд байх үнэндээ л таалагдахгүй байв. Би угаасаа ийм зүйлд дургүй энэ чинь бохир.

Жонгүүгийн нүд нь нарийсч

"Уучлаарай ийм балиар үдэшлэг гэж мэдсэнгүй ээ"

"Зүгээр дээ тэгвэл явах уу?"

"Нөгөө би хэдэн хүнтэй уулзах ёстой. Тэнд байгаа. Би хурдан уулзчихаад ирий чи намайг хэдхэн минут хүлээж чадах уу?"

"Хэдхэн минут юм бол хүлээж л байя харин чи хурдлаарай"

Тэр ч толгой дохин явж одлоо.

Чанга хөгжим дэндүү задгай хувцасласан хүүхнүүд. Бараг эрчүүдээсээ ч сайн архи даадаг. Би халуухан хувцаслах дуртай ч задгай хувцасанд дургүй.

Би ч тэд нараас зайдуухан нүдээ анин хана налан зогсож байтал нэг гар орж ирэн гуяыг минь илэх нь мэдрэгдэв.

"Ийм сайхан бүсгүй ганцаараа юу хийж байдаг билээ?"

Би түүний гарыг түлхэн холдуулаад

"Чамд хамаагүй арилж үз"

"За ах нь уйдаахгүй шүү"
Гэж хэлэн ахиад л тэврээд авав. Би чадахаараа түүнээс мултрах гэж хичээж байтал хэн нэгэн тэр залууг цохиод унагачихав.

"Чамаас холд гээд байган биш үү!!!"

Би ч балмагдаж орхилоо. Тэхён байна. Гэхдэа тэр энд юу хийж байган???

Тоглоход бэлэн үү? [Completed]Onde histórias criam vida. Descubra agora