13. "Анхны болзоо"

3.5K 255 2
                                    

"Чи яагаад ч юм чи надад уурлаад байгаа юм шиг санагдаад байна Санёл" бид түүний машинд суух бөгөөд яг сургуулийн үүдэнд ирэхэд тэр надаас асуусан юм.

"Харин л дээ"

"Алив ээ. Хэрвээ би ямар нэгэн зүйл буруу хэлсэн бол хэл л дээ" тэ надаас царайчлан гуйсан юм.

Чамаас болж би шатаж үхэх шахсан. Толгойгоо бөмбөгөнд цохиулсан. Шөнөжин угаалгын өрөөнд цоожлогдох дөхсөн. Ийм байхад би яаж чамд уурлахгүй байх юм.

"Хэрвээ чи уурлахаа болих юм бол би чамд гоё зүйл хэлнэ шүү" гээд миний түүнээс харах дуртай бас харах бүрийд догдолдог тийм л инээмсэглэлээр инээсэн юм.

Би арга ядан бууж өглөө. Би чамд яаж уурлахгүй байх юм бэ гэж үү? Учир нь би чамд хайртай болохоор мангар минь.

"За за би уурлаагүй ээ"

"Тэгвэл намайг үнс"

Би юу ч бодолгүй урагшлан түүний хацар дээр үнслээ.

"Тэгэхээр Санёл хоёулаа болзоонд явцгаая"

"Болзоо?"

"Тиймээ бидний анхны болзоо. Хоёлуаа болздог болоод хэдийнээ хоёр долоо хоночихсон ч гэсэн ерөөсөө гадуур хамт гарч болзож байгаагүй юм байна"

Нээрээ тийм юм байна. Бид огт болзож байгаагүй юм байна. Хэдий энэ тэнэг сонсогдож байгаа ч гэлээ Тэхёнтой хамт болзоонд явна гэсэнд үнэхээр их догдолж байлаа.

"Тэгэхээр хичээл тараад болзоцгоох уу?"

Хариуд нь би толгой дохин бид сургууль руу орцгоолоо.

Өнөөдөр яагаад ч юм хичээлийн цаг их удаан өнгөрөөд байгаа юм шиг санагдана. Хурдан л дуусаад хурдан л түүнтэй хамт гадуур гармаар байхад энэ цагын зүү ер явж өгөхгүй юм.

Намайг суудал дээрээ байж ядан догдолж байхыг хараад Тэхён намайг шоолош инээн харсаар байсан юм. Түүний инээд яг л намайг өхөөрдөж байгаа мэт. Тэгэхээр би үнэхээр хүүхэд шиг аашилж байна гэж үү? Анхны болзоондоо гэгэлзэх дунд ангийн охин шиг үү? Мангар юм.

Би түүнийг ширтэн тэр намайг өхөөрдөн харсаар бид цагийг нөхцөөж байлаа. Ингэвэл ядаж л цаг үр бүтээлтэй өнгөрч байна.

"Ким Тэхён Пак Санёл ширтэлцэхээ болиод гараад ир" гэх хөгшин математикийн багшийн дуунаар бид хоёр сандран багшийн зүг харлаа.

"Би гараад ир гэсэн шүү"

Багшийн араас гаран зогсвол багш ангийн үдийг хаагаад бид хоёр луу их ширүүн харлаа. Багш үнэхээр уурласан бололтой.

Тоглоход бэлэн үү? [Completed]Nơi câu chuyện tồn tại. Hãy khám phá bây giờ