14. "Ким Сона"

3.6K 263 12
                                    

Өдрийн эхлэл нэг л хэвийн болж өнгөрсөн. Өглөө босно, хувцсаа өмсөөд өглөөний цайгаа ууна, Тэхёнд өглөөний цай бэлдэж авч очно.

Намайг өөрт нь өглөөний цай бэлддэг болсноос хойш цаадхыг чинь гэртээ юм идэхээ больсон гэдэгт зуун хувь итгэлтэй байна. Намайг машинд оров уу үгүй юу өлсөж үхэх гэж байгаагаа гайхдаг.

Бид хоёрыг сургуулийн үүдэр тэврэлдэн орох гэж байхад хаалганы хажууд Тэхёны дэргэд суудаг Ким Сона бидний зүг итгэлгүйхэн харан, өөртэйгээ ярилцан зогсоно. Яг л нэг зүйлийг шийдэж ядах мэт.

Ангид орж ирэн бид хоёр салан өөрсдийнхөө суудал руу явцгаалаа. Хэдхэн минут өнгөрөв үү үгүй юу Тэхён суудлаасаа босон урд Юнгигийн дэргэд суулаа.

Тэхёныг гэнэт суудлаа солихыг харсан найзууд нь түүн дээр очин

Жонгүүг:  Юу болоо вэ? Онц дүнгээс уйдаа юу?

Тэхён: Сона надад сайн гэнээ.

Хусог: Юун сүртэй юм. Угаасаа охидууд сэтгэлээ илчилж л байдаг биз дээ.

Тэхён: Үерхье гэнээ

Намжүүн: Магадгүй Сонагийн гэрт толь байдаггүй бололтой.

Юнги: Эсвэл том нүдний шил нь халтардчихсан учир чиний эргэн тойрон дахь охидуудыг харахгүй байгаа юм болов уу?

Тэхён: Сайн байж болно. Хичээлийн цагуудад дэргэд нь сууж байгаа минь хангалттай биш гэж үү? Надаас юу хүсэж илүү зүйл хийгээд байгаа юм бол?

Жимин: Магадгүй тэр өөрчлөгдөх юм бол чи түүнд дурлах болов уу?

Тэхён: Хэрвээ тэр өөрчлөгдөөд Нана эгч шиг болж чадвал нэг нүдээрээ тоож болох юм.

Юнги: Даан ч болох юм уу дөө чааваас.

Жимин: Би түүнийг Нана эгчээс ч илүү халуухан болгоод өөрчлөөд өгье

Намжүүн Жимины нүүрэн дээр гараа тавиад

Намжүүн: Гахайн даашинз өмсгөх гэж үзвэл эцсийн эцэст даашинз чинь муухай болж, түүнийг өмсгөх гэсэн цаг хугацаа л хайран болно.

Жимин: Мөрийцмөөр байна уу Тэхён? Намайг түүнийг өөрчилж дуусахаад чи түүнд дуралсан байх болно.

Тэхён сууж байсан ширээнээсээ босож ирэн түүн рүү аажим ойртоод

Тэхён: Юун дээр мөрийцмөөр байгаа юм?

Жимин: Нана эгч дээр.

Жонгүүг: Жимин чи хэрэггүй л зүйл хийж байна даа.

Тоглоход бэлэн үү? [Completed]Tempat cerita menjadi hidup. Temukan sekarang