Хоолны цагаар Тэхён бид хоёрыг доош цайны газар луу буутал хөвгүүд хэдийнээ хоолоо авчихсан өдөр бүр суудаг тэр л газраа суун инээлдэн ярилцаж байсан юм. Бид хоёр ч тавцантай хоолоо аван тэдэн дээр очин дөнгөж суухад л
Намжүүн: Тэхёнаа төрсөн өдрийн мэнд гэхэд нь би том нүдлэн гайхсаар
Би: төрсөн өдрөө? Хэний?
Жин: Тэхёны төрсөн өдөр
Юнги: Санёл чи найз охин нь байж мэддэгүй муу?
Бүгд л над руу яана даа гэж байгаа юм шиг харахад саяжингаа чимээгүй л хоолоо идэж байсан
Жонгүүг: үерхээд удсан биш яаж мэдэх юм хэмээн намайг өмөөрлөө.
Хөвгүүд ч бүгд тийм шүү гэх бол Тэхён харин Жонгүүг рүү илэрхийлж хэлж үл болох тийм л харцаар харж байсан юм.
Жимин: өө Санёл чамд тараг байхгүй байна шд
Би: үгүй ээ би-
Жонгүүг: Би чамд тараг аваад ирье гээд суудлаасаа босоход хажууд нь сууж байсан Хусог түүнийг татан буцан суулгаад
Хусог: Найз залуу нь авч ирнэ биз. Чи хэрэггүй.
Жимин: Аливаа Тэхён босч Санёлд тараг аваад ир гэхэд Тэхён дуугүй л босон хоол түгээх хэсэг рүү явлаа.
Ууг нь би тараг уудаггүй байхад шал дэмий ажил хийлгэчих юм.
Харин Тэхёныг өндийн боссоны дараа хөвгүүд бүгд толгойгоо ойртуулах шивнэлдэн ярилцаж эхэллээ.
Юнги: Санёл бид Тэхёнд өнөөдөр гэнэтийн бэлэг барих гэж байгаа.
Надад ч түүний төрсөн өдөр байх эсэх нь нэг онцын хамаа байгаагүй тул зүгээр л толгой дохин сонсож байв.
Хусог: тиймээс бидний гэнэтийн бэлэг хүртэл чи Тэхёныг аргална шүү
Би: хэн би юу?
Би итгэж ядан тэдэн рүү ширтэхэд тэд бүгд л нүдээ ирмэн байв.
Би одоо юугаараа аргалах юм??
Тэхёныг хүрч ирэхэд тэд бүгд л дор бүрнээ өөр өөрсдийнхөө хоолыг идэж эхэллээ.
Тэхён: намайг байхгүйд юуг тэгж нууцхан ярив гэсээр гартаа тараг барин хажууд минь ирж суулаа.
Намжүүн: онцын зүйлгүй ээ. Чамд өглөө нааш ирэх замдаа ярьсан даа. Яагаав?
Тэхён: мм тэр үү?
Намжүүн: тхх тэрийг л хөвгүүдэд ярин сууна.
Жин: нээрээ тэхён өнөөдөр төрсөн өдрөө яаж тэмдэглэх гэж байна?

CZYTASZ
Тоглоход бэлэн үү? [Completed]
FanfictionКим Тэхён болон түүний найзууд бол охидыг оймс шигээ л сольдог сургууль гэлтгүй ойр хавьдаа алдартай залуус. Харин нэг өдөр сургуульд нэг даруухан охин шилжиж ирж тэдний дараагийн бай болно. Гэхдээ тэр охин харагдаж байгаа шигээ биш..... .•BTS SERI...