Тэр үнсэлтээ салгаад над руу сэтгэл татам инээмсэглэлээ. Би түүнийг урьд нь царайлаг гэж хэлж байсан бил үү? Тэр шалиг ч гэсэн үнэхээр сэтгэл татам залуу юм.
Тэр миний өөдөөс инээсээр л байв.
Би: Яагаад инээгээд байган?
Тэхён: Хоёулаа сая яг жинхэнэ хосууд шиг байсан тийм ээ?
Өө нээрээ энэ чинь мөрийтэй тоглоом бил үү? Мартчихаж.
Би ч хариуд нь нүдээ эргэлдүүлээд эргээ эсрэг тийш харан явж эхэллээ.
Шал утгагүй юм. Би түүнээс юу хүлээсэн юм бол? Магадгүй чин сэтгэл? Хаха больж үз Пак Санёл. Тэр чамтай тоглохыг хүссэн чи ч зөвшөөрсөн. Энэ бол зүгээр нэг мөрийтэй тоглоом. Тийм байхад чи түүнийг чамд сайн болчихлоо гэж жинхнээсээ бодож чадлаа гэж үү?
Гэхдээ би сая догдолсон. Түүний үнсэлтээс болж догдолсон. Арай би эхлээд сайн болчихож байгаа юм бол уу? За үгүй байлгүй дээ. Больж үз Пак Санёл. Зүгээр л сая намайг аварсан болохоор баярласандаа л зүрх минь ингэж түргэн түргэн цохилсон хэрэг. Өөр юу ч биш бас байх ч ёсгүй.
Түүний ардаас нэрийг минь дахин дахин дуудах сонсогдсон ч би сонсоогүй юм шиг түргэн түргэн алхаж эхэллээ. Гэнэт л тэр миний гарнаас татан зогсоон өөр лүүгээ харуулаад
Тэхён: Би сая чамайг зөндөө дуудлаа.
Амьсгаадаж байхыг бодвол тэр гүйсэн бололтой. Түүний хэлсэн зүйлд би тоомжиргүйгээр мм гэсэн л хариулт өгөв.
Тэхён: Гомдчихсон юм уу?
Би: Юунд гомдоно гэж?
Тэхён: Мэдэхгүй ээ магадгүй миний хэлсэн зүйлд ч юм уу?
Би: Больж үз. Чи хэн болоод би чамд гомдоно гэж Ким Тэхён?
Хэлсэн үгэнд минь тэр бага зэрэг гайхсан ч над руу ёжлонгуй инээгээд
Тэхён: Нээрээ энэ чинь хуурамч үерхэл билүү гээд толгойныхоо арыг маажлаад
Тэхён: Яагаад ч юм мартчихаад байх юм
Би: Мартаад байна гэхээр надад татагдаад эхэлсэн гэсэн үг үү?
Тэхён: Чамд түрүүлж татагдаж болохгүй үгүй ээ түрүүлж биш ер нь татагдаж болохгүй гэсэн дүрмийг би толгойндоо бат суулгачихсан гээд толгойгоо хэд хэд хуруугаараа товшлоо.
Би: Мм болж дээ ядаж мэдэж л байгаа юм байна
Түрүүний романтик болоод түүрүүний дараахан үүссэн хөгжилтэй нөхцөл байдал хормын дотор л алга болов. Явах уу байх уу гэж хэсэг эргэлзэн зогссон ч явахаар шийдэн эргэтэл хэн нэгэн миний нэрийг дуудах нь сонсогдов. Гайхан тэр зүг рүү харвал Жонгүүг зогсож байв. Гайхаад ч байх хэрэг юу байхав. Би чинь энд Жонгүүгтэй хамт ирсэн ш дээ нээрээ.
YOU ARE READING
Тоглоход бэлэн үү? [Completed]
FanfictionКим Тэхён болон түүний найзууд бол охидыг оймс шигээ л сольдог сургууль гэлтгүй ойр хавьдаа алдартай залуус. Харин нэг өдөр сургуульд нэг даруухан охин шилжиж ирж тэдний дараагийн бай болно. Гэхдээ тэр охин харагдаж байгаа шигээ биш..... .•BTS SERI...