4."Жонгүүг"

5.6K 416 3
                                    

"Чамд сайхан зохиж байна" гэж хэн нэгэн хэлэх нь тэр. Би ч гайхан эргэж харвал Жонгүүг байлаа.

"Өө жонгүүг энд юу хийж яваа юм?"

"Их дэлгүүрт юу хийх гэж ирдэг билээ дээ" хэмээн над руу ёжтой харна.

"Нээрээ тийм л дээ за тэгвэл ч би явъя даа" би ч инээмсэглэн хувцас солих өрөө рүү явлаа. Өөрийнхөө хувцасыг өмсөөд гараад иртэл жонгүүг байж л байв.

"Чи яваагүй муу" гэж гайхан асуутал тэр миний гарнаас ууттай хувцасыг минь аван нөгөө гартаа бариад алхаж эхлэх нь тэр.

"Хөөе Жон Жонгүүг чи яаж байна?" гэж хэлэн түүний гарнаас ууттай хувцсаа авах гэтэл тэр яг жоохон хүүхэд шиг энэ тэрүүгээрээ оруулан надаар тоголж байв.

Миний ч тэвчээр барагдаж зүгээр л түүн рүү муухай харан зогсоно.

"Иймэрхүү зүйлийг найз залуу чинь хийх ёстой биз дээ Тэхён хаана байган?"

"Намайг тоглоом болгож харчхаад найз залуу гэнээ? Хаха тэглээч бид хоёр зүгээр л мөрий тавин өрсөлдөж байгаа болохоор тэр надад иймэрхүү зүйл хийж өгөх албагүй л дээ" хэмээн хорноор хэлэн дахиал өөрийнхөө хувцасыг авахаар зүтгэв.

Гэтэл тэр бага зэрэг жуумалзан инээснээ
"Тэгвэл өнөөдөр би чиний найз залуу болъё" гэж хэлэх нь тэр. Юу вэ?

"За хоёулаа хаашаа явах уу?" гэж асуулаа.

"Зүүлтний тасаг" гэж хэлтэл тэр нүдээ гүйлгэн харж байснаа

"За даа чамайг л дагаад явахаас" гэж хэллээ.

Би ч түүнийг дагуулж явлаа. Намайг дагаж явсаар байгаад ядрах байх даа хөөрхий. Би энэ дэлгүүрийн булан тохой бүрийг андахгүй сайн мэднэ бас дэлгүүр хэсэж байвал би ядрах гэдгийг чинь мартдаг байхгүй юу.

Бид хоёр ч давхар бүрийн дэлгүүр бүр лүү орж юм авахгүй ч үзэж явлаа. Дотуур хувцасны тасаг руу орох үед жонгүүг миничийтлээ улайчхаад амьсгаагаа ч гаргахгүй түгжчихээд гэм хийсэн хүүхэд шиг ийш тийш харан зогсоно.

"Чи гарж байх юм уу?" түүн рүү санаа зовонгуй бас ёжилсон өнгөөр асуутал

"Зүгээр байж л байя" гээд шүлсээ гүд хийтэл залгилах нь тэр.

Би ч тэр тасгаас юу ч аваагүй л дээ яаж жонгүүгийн хажууд тийм юм авахав дээ. Угаасаа ч авна гэж бодоогүй юмөө зүгээр цаадхаар чинь тоглох санаатай хаха. Би хоёр ч тэр тасгаас гарахад тэр сая л нэг амьсгаа аваад над руу ууртай ч юм уу гомдолтой харцаар

"Юм авахгүй байсын бол яах гэж орсын"

"Яаж чиний дэргэд ийм юм авдын бэ?" би ч түүн рүү харахгүй шал ширтэн байлаа.

Түүний дуу зөөлөн болж
"За за ойлголоо доо одоо хаашаа явах уу?"

"Дараагийн тасаг гэхдээ тийм тасгийг алгасна шүү"

"Дуртайяа" тэр миний өөдөөс нүд гялбам инээмсэглэж байлаа. Тэхён ч тэр жонгүүг ч тэр бусад нь ч гэсэн үнэхээр сэтгэл татам юмаа. Байз яагаад надад тэхён бодогдоод байна? Шал тэнэг юм!

Дараагийн тасаг руу орох гэтэл үүдэн дээр нь ^Хосуудад бэлэгтэй^ гээд биччихсэн цаас наачихсан байв. Гэнэт Жонгүүг гарыг минь хөтлөөд

"Хайрт минь орох уу?" гэж асуулаа. Би ч балмагдсандаа зүгээр л толгой дохив. Гэхдээ тэр дэлгүүрт гоё гоё зүүлт зөндөө байлаа. Жонгүүг зүүлтнүүдээс харж байснаа цайвар цагаан өнгийн жижиг зүрхэн хэлбэртэй зүүлтийг миний хүзүүн дээр тавьж үзэж байснаа

"Энэ чамд минь үнэхээр сайхан зохиж байна" гэж хэллээ. Ваа зүрх минь хурдан бөгөөд хүчтэй цохилоод байна би яах вэ? Би ч балмагдан зогсож байтал тэр аль хэдийн өнөөх зүүлтийг авчихсан байв. Бас бидэнд бэлэг гэж хос цамц өглөө. Нийлэхээрээ хос цамц шиг харагдах ч дангаараа хос биш юм шиг харагдана. Надад таалагдаж байна. Бид хоёр өсгийгөө эргэтэл дэлгүүр хэслээ. Гэдэс ч өлсөж байна шүү!

"Жонгүүгаа хоол идэх үү би даая!"

"Чи гоё хоол хийгээд өгөө" хэмээн яг л миний найз залуу шиг харагдана.

"Давар хоол авхуулвал авахуул үгүй бол боль" хэмээн түүн рүү хэлээ гарган хэлтэл

"За за явж хоол идье" гэж хэлэн намайг хөтөлсөөр явлаа.

Бид хоёр хоол идэн дараа нь тэр намайг гэрт минь хүргэж өгсөн. Би өөрөө өргөөгүй дээ ч тэр үү хэмжээ хязгаараа мэдэхгүй нэлээд их зүйл авчихсан байв. Гэхдээ энэ дундаас надад хамгийн таалагдаж байгаа нь жонгүүгийн авч өгсөн зүүлт байлаа тэр ч мэдрэмжтэй юмаа.

Маргааш нь хичээлдээ явахдаа тэр зүүлтийг зүүх үү яах уу гэж их бодлоо. Худлаа ч гэсэн үерхэж байгаа юм чинь тэхёны найзынх нь авч өгсөн зүүлтийг зүүх нь ч хаашайн тэ. Гэхдээ энийг надад жонгүүг авч өгсөн гэж жонгүүг бид хоёроос өөр хэн ч мэдэхгүй ш дээ тиймээс нэг их болохгүй гэсэн зүйл бол харагдахгүй л байна.

Би ч нүүр дүүрэн инээмсэглэн сургууль руу ортол Тэхён нэг охиныг бэлхүүсээр нь тэвэрчихсэн үнсэж байлаа. Хоолой минь зангирч нүдэнд минь нулимс цийлэгнээд гомдол гэх зүйл хоолой өөд татна. Би чинь яагаад байган бэ?

Тоглоход бэлэн үү? [Completed]حيث تعيش القصص. اكتشف الآن