Би ахлах сургуулиа төгсөөд дээд сургуульд орж чадаагүй сурагч. Нэгэнт би дээд сургуульд тэнцээгүйгээс хойш нэг жил солонгос хэл сурч дараа нь солонгосруу сургуульд явах зорилго тавьсан юм. Би хэл сурахынхаа хажуугаар жуулчдад хөтөч хийж мөнгө олж эхлэсэн.
Захирал- Мишээлээ! маргааш чухал жуулчид ирнэ шүү!
Би- За захирлаа! Ямар хүмүүс юм бэ?
Захирал- Тэд бол VIP үйлчлүүлэгчид
Би- Захирлаа гэхдээ мэдээллийг нь ..? гэж хэлтэл
тэр надруу нүдээ эргэлдүүлэн толгойгоо сэгсэрээд -Тэд хувийн мэдээллээ өгөхгүй гэсэн. Бас их мөнгө төлсөн. Бас аль болох залуухан эмэгтэй хөтөч хэрэгтэй гэсэн. Хэн ч байсан гэсэн жаахан хицүү хүмүүс байх архи ч ууж зугаацах юм гэсэн. Үлдсэнийг нь чамд гэнэтийн бэлэг болгоод үлдээе. Амжилт!
Би – Зөөз хэн нэгэн тэр бумтны хүүхдүүд л биз! Угаасаа энэ улирлаар жуулчид ихэсдэг шүү дээ!
Нарны туяа нүүрэн дээр тусаж утас дугарсаар би сэрлээ.
Захирал- Хонгор минь ! өнөөдөр 11 цагт хувийн онгоцоор тэд монголд ирнэ.
Би- За захирлаа. Тэдний аялалын багийн ахлагчийн нэрийг хэлэхгүй юмуу? Хэлэхгүй бол би хэн гэж таних билээ!?
Захирал- Аан тийн. Мартах шахаж Чүэ Синхён, гээд хүний нэрийг бичээд тосоорой.
Би- Ойлголоо. Солонгосчууд юм байна гэж амандаа бувтнасаар шүршүүрт орлоо.
Би нимгэн футболк нимгэн малгайтай цамц кет жинсээ өмсөөд цүнхэндээ ойр зуурын юмаа хийгээд нисэхрүү явлаа.
11 цаг болж би цаасны хоёр талд томоор Чүэ Синхён, гэж бичээд угтан авах танхимын голд бариад зогсож байтал ардаас хэн нэгэн мөрөн тогшиж эргэн хартал хар малгай хар юүдэнтэй цамц масктай таван залуу байлаа. Би цочсондоо- Хэн бэ?!
??- Чүэ Синхёон байна гэж солонгосоор хэллээ.
Би- Тэнгэр минь! Та халууцахгүй байна уу? Гэж хэлж амжаагүй байтал тэд намайг гарнаас хөтлөн нисэхээс гарлаа.
Би- тэгэхээр би та нарын аялалын хөтөч байна. Намайг Мишээл гэдэг хэрэвээ дуудахад хицүү байвал Мина ч гэсэн болно. Хэлээд дөнгөж дуустал тэд маскаа авцгаав. Нэг л танил царайнууд!
ТоП- Биднийг таньж байгаа биздээ хэлүүлэлтгүй.
Би- Аан! Биг Банг! Биг банг!
YOU ARE READING
Хорин насанд ирсэн хайр \Дууссан\
FanfictionАлдартай од Сюнрид дурласан хөтөч охины тухай.